Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 18, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Сар шинийн баярын өдрүүдэд ЦАГ АГААР ямар байх вэ?

2018 оны 2 сарын 13

Монгол түмний уламжлалт цагаан сарын баяр хоёрдугаар сарын 16-нд болох гэж байна. Энэ үеэр цаг агаар ямар байх талаар ЦУОШГ-аас тодрууллаа.

Arslan.mn

ЦУОШГ-ын мэргэжилтэн н.Цогтбаатар “Энэ сарын 14-нөөс эхлээд хүйтний эрч суларч харьцангуй дулаарах төлөвтэй байгаа. 

Сар шинийн баярын өдөр буюу 16-нд баруун аймаг, 17, 18-нд төвийн болон зүүн аймгуудаар цас орж зөөлөн цасан шуурга шуурна.

Нийслэл хотод шинийн гурван хүртэл цаг агаар тогтуун байна.

Харин шинийн гурван буюу 18-наас цас орж хүйтний эрч өмнөх өдрүүдээсээ нэмэгдэх төлөвтэй байна” гэлээ.

2018 оны 02 дугаар сарын 15-наас 02 дугаар сарын 19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Хоёрдугаар сарын 15-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас, 16-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 18-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутаг болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи 15-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 16, 17-нд баруун аймгуудын нутгаар, 18-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Увс нуур, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 18-23 градус.

Хүрэн бэлчир, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус.

Говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нөмөр нөөлөг газраар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 2 градус ДУЛААНААС 3 градус хүйтэн.

Бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

Шинийн 2-ноос нутгийн хойд хэсгээр хүйтний эрч чангарна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
53833
3 эможи
keyboard_arrow_up