“Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв“-ийн нээлтийн үйл ажиллагаа 26-ны өдөр болно
Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Швейцарийн хөгжлийн агентлагийн Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн нэгж хамтран "Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв"-ийг 2018.02.26-ны өдөр нээлт хийж үйл ажиллагаа эхлүүлэх болно.
Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төвийн зорилго:
Хөдөлмөрийн зах зээлд хөл тавьж байгаа залуучууд, ялангуяа дөнгөж сургууль төгссөн, ажлын бага туршлагатай залуучуудыг идэвхижүүлэхэд чиглэнэ.
Үйл ажиллагааны зорилт:
- Залуучуудыг ажил идэвхтэй хайж, олоход дэмжлэг үзүүлэх үүднээс тэднийг идэвхжүүлэх, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх.
- Ажил хайгч бүрийн онцлогт тохируулан хөдөлмөр эрхлэлтийн хувийн төлөвлөгөө гаргах
- Ажил хайгчийг бүлгийн сургалт, үйл ажиллагаанд хамруулах замаар тэдний хөдөлмөр эрхлэх чадварыг хөгжүүлэх
- Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг нэвтрүүлэх (Залуучуудын гарааны бизнес)