Цагаан сараар цээрлэх зүйл
2018 оны 2 сарын 16
Монголчууд эрт дээр үеэс эхлэн цагаан сараар юу хийж, юу хийж болохгүй талаар тогтсон ёс заншилтай байжээ. Тухайлбал, сар шинээр хэрүүл хийхийг эрс хориглодог. Хэрэв цагаан сараар хэрүүл хийвэл тухайн жилдээ хэрүүлээр тасардаггүй аж. Ингээд цагаан сараар ямар үйл эрхлэхийг хориглодогийг толилуулъя.
- Yйл үртэс хийх, ялангуяа хуучин юм оёж шидэхийг цээрлэнэ.
- Усанд явбал нацаг нарт нь цөв болно хэмээн,
- Эд мал зээлээр өгвөл гарзын vvд нээгдэнэ хэмээн,
- Шинийн нэгэнд айлд хоновол тэр жилдээ гэртээ тогтохгүйн ёр хэмээн,
- Сар шинээр уйлах, хэрэлдэх, ширүүн үг хэлбэл тэр жилдээ хэл ам, зовлон тасрахгvй болно хэмээн,
- Шинийн нэгэнд үнс хогоо гаргах, зочны өөдөөс бие засахаар явах тэргүүтэн зохисгүй байдлыг тус тус цээрлэдэг.
- Өдөр хэвтэх, унтахыг цээрлэдэг. Өвчтэй хvн боловч ёс бэлгийг бодож орноос босон сууж, бүсээ бүсэлж золгоно.
- Шинийн долоонд айл хэсэх, гадагш зочлохыг нийтээр цээрлэдэг. Харин зарим нутагт долоон бурхан одондоо сацал өргөж тахидаг байна.
- Шинийн гуравнаас хойш сар хуучирлаа хэмээж тахил, тавгийн идээ, шүүсээ хурааж, хэсэл зогсоно. Гэвч отор нүүдлээр явсан буюу гадагш ажил төрлөөр одсон хүмүүс цагаан сарын дараа уулзахад золгож амар мэндээ мэдэлцдэг заншилтай.
- Архи ууж, агсам согтуу тавьж хөлчүүрхэх, шинэ сарын шүүс, идээ будаанд эзний зөвшөөрөлгүй хүрч самардах, базах зэрэг наад захын ёс жаяг дулбааг зөрчихийг цээрлэнэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
53976
1 эможи