100 айл орчимд агаарын бохирдол хамгийн их байна
2018 оны 2 сарын 17
Улаанбаатар хотын агаарын чанарын индекс 13:00 цагийн байдлаар 100 айлд орчимд хамгийн өндөр бохирдолтой буюу 1139 байна. Мөн Баянхошуу орчимд 515, Баруун дөрвөн зам орчимд 244, Бөхийн өргөө орчимд 231, Ургах наранд 70-ыг зааж байна.
Нүүрс болон автомашинаас ялгарч буй РМ 2.5 буюу нарийн ширхэглэгт тоосонцор нь хүний нүдэнд харагддаггүй. Эрдэмтдийн нотолсноор нарийн ширхэглэгт тоосонцор нь үсний ширхгээс 28 дахин жижиг хэмжээтэй. Уг тоосонцор уушгиар дамжин хүний биед орж улмаар улаан бөөмөөр дамжин цусанд нэвчих байдлаар ургийн гаж хөгжлийг бий болгодог байна.
Агаарын чанарын индекс 500-гаас дээш бол хүний эрүүл мэндэд онц ноцтой хохирол учруулна гэж ДЭМБ-аас үздэг юм.
Эх сурвалж: Zaluu.com
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
53979
2 эможи