Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 18, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Гэмт хэрэг, түгжрэлгүй САР ШИНИЙН БАЯР болж байна

2018 оны 2 сарын 18

Arslan.mn

17-р жарны тийн унжлагат хэмээх шороон нохой жилийн сар шинийн баярын шинийн 3-ний  өдөр өнөөдөр тохиож байна. Битүүний өдөр болон шинийн нэгэн, хоёрны өдөр цагдаагийн бие бүрэлдэхүүн 800-аад хүний бүрэлдэхүүнтэй өндөржүүлсэн бэлэн байдалд  хариуцсан нутаг дэвсгэрт иргэдийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гудамж талбайд үйлдэгдэж буй гэмт хэргийг таслан зогсоох, замын хөдөлгөөнийг хэвийн байлгахад анхаарч  “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Сар шинийн эхний өдөр хэрэг зөрчил багатай, зам тээврийн нөхцөл байдал ч түгжрэл саатал багатай тайван байсан гэдгийг эх сурвалж мэдээллэж байна. Цагдаа нар өнөөдөр, маргааш мөн л энэ байдлаараа ажиллаж байна. Тодруулбал иргэн таны аюулгүй байдлыг хангахаар цагдаагийн байгууллагын нийт 800 орчим алба хаагч Нийслэл орон нутгийн хэмжээнд явганаар болон авто машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна. Мөн замын цагдаагийн алба хаагчид маань өглөөнөөс үдшийн бүрий хүртэл замын хөдөлгөөнийг зохицуулж та бүхнийг очих газарт тань саадгүй зорчуулж байгаа билээ.

Мөн дүүрэг бүрт камерын хяналтыг хийж, авто болон явган эргүүлийн жижүүр тогтмол ажиллаж байна. Баярын өдрүүдэд гэмт хэрэг гарах эрсдэл өндөр байдаг боловч энэ жил иргэдийн аюулгүй байдал, тайван шинэлэх нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө Цагдаагийн албан хаагч нар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. 

Иймд иргэд та бүхэн учирч болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлж сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагас зөвлөж байна. Хэрэв иргэн та гэмт хэрэг, зөрчил, гэр бүлийн хүчирхийлэгчийн үйлдлийг харсан тохиолдолд нэн даруй цагдаагийн 102 утсанд хандана уу.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
53983
9 эможи
keyboard_arrow_up