Сар шинийн сугалаагаар НӨАТ-ын супер азтан тодорсонгүй
2018 оны 2 сарын 19
Е баримт сугалааны сар шинийн эхний азтанууд тодорлоо. Энэ удаагийн тохиролд 2018 оны нэгдүгээр сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, бүртгүүлсэн НӨАТ-ын баримтыг хамруулжээ. Мөн мөнгөн урамшууллын нэмэгдсэн хэлбэрээр тохирол явагдсан боловч энэ удаа супер азтан тодроогүй байна.
Ингээд 50 мянган төгрөгийн азтан 13386, 200 мянган төгрөгийн азтан 1281, сая төгрөгийн азтан 133, таван сая төгрөгийн азтан ес, 10, 50 сая төгрөгийн нэг нэг азтан тодорлоо.
Гэрэл зургийг: MPA.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
54022
0 эможи