Худалдааны захууд амарч байна
2018 оны 2 сарын 19
Сар шинийн баярын дараа томоохон худалдааны төв, захууд амардаг. “Нарантуул” худалдааны төв хоёрдугаар сарын 16-23-ыг дуустал амарч, 24-ний өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна.
“Хархорин”, “Барс” 1,2 худалдааны төвүүд, “Да хүрээ трейд” техникийн зах хоёрдугаар сарын 20–ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Хүчит шонхор” худалдааны төв хоёрдугаар сарын 22-ныг дуустал амраад, 23-ны өдрөөс эхлэн ажиллана.
Харин аж үйлдвэрийн бараа, хүнсний дэлгүүрүүд өнөөдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
54023
0 эможи