Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 18, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Баярын өдрүүдэд мотоциклийн ослоор гурван хүн амиа алджээ

2018 оны 2 сарын 21

Манай улсын хэмжээнд 2017 онд мотоциклоор үйлдэгдсэн зам тээврийн осол 390 бүртгэгдсэний 306 нь буюу 78.7 хувь нь орон нутаг бүртгэгдсэн байна. Ослын улмаас 54 хүний амь нас хохирч, дийлэнх хувь нь толгойн хэсэгтээ ноцтой гэмтэл авсан нь амь насаараа хохирох шалтгаан болж байна. Энэ нь жолооч, зорчигч нар хамгаалалтын малгай өмсөж хэвшээгүй, мотоциклийг зориулалтын дагуу зөв зохистой хэрэглэх мэдлэг, чадвар хангалтгүй байгааг харуулж байна.

Мотоциклоор замын хөдөлгөөнд оролцож буй тохиолдолд зориулалтын хамгаалалтын малгайг зааврын дагуу өмсөж хэрэглэснээр ослын үед үхэлд хүргэх эрсдэлийг 40 хүртэл хувиар бууруулж чадна гэж олон улсад үздэг байна.

2017 онд нийслэл хотын хэмжээнд мотоциклоор үйлдэгдсэн зам тээврийн осол Баянзүрх дүүрэг хамгийн их буюу 24 тохиолдол бүртгэгдсэн бол Багануур, Багахангай, Налайх зэрэг алслагдсан дүүргүүдэд хамгийн бага бүртгэгджээ.

Монгол Улсын хэмжээнд 2017 онд нийт 48,192 мотоцикль бүртгэлтэй байгаагийн 41,257 буюу 85.6 хувь нь орон нутагт бүртгэлтэй бөгөөд үүний 90 орчим хувь нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн мотоцикл байгаа гэсэн судалгаа байна. Тээврийн хэрэгслийн судалгаанаас үзэхэд манай улсын Баян-Өлгий, Төв, Өвөрхангай, Хөвсгөл аймгуудын нутагт мотоциклийн хэрэглээ бусад аймгуудыг бодвол өндөр гэсэн тоон үзүүлэлт байна.

Мотоцикль нь зориулалтаасаа хамааран засмал замын, бартаат замын, уралдааны зэрэг олон төрөл байдаг. Харин манай улсын хувьд хэрэглэгддэг ялангуяа хөдөө орон нутагт хэрэглэж байгаа мотоциклийн дийлэнх нь засмал замд зориулагдсан, хайлшин обудтай байгаа нь энэ төрлийн зам тээврийн осол, хэрэг гарах гол шалтгаан төдийгүй хамгаалах малгайг хэрэглэдэггүй нь ослын үед амь насаараа хохирох гол шалтгаан нөхцөл болж байгаа юм.

 

Гэтэл манай иргэд дээрх мотоциклийг жолоодох эрхийн үнэмлэхгүй, нас харгалзахгүй, даац хэтрүүлэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ болон бүрэн бус техник хэрэгсэлтэй улирал харгалзахгүйгээр, шороон замд, тэрч бүү хэл малын бэлчээрт, унаж хэрэглэж байгаа нь зам тээврийн осол гарахад шууд нөлөөлж байна. Учир нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн мотоциклийн хайлшин обуд нь цохилтын хүчийг сарниулахгүйгээр шууд бутрах өндөр аюултай байдаг.

 

Өнгөрсөн баярын өдрүүдэд л гэхэд мотоциклтой холбоотой 3 зам тээврийн осол гарч, 3 хүний амь нас харамсалтайгаар хохирсон байна.

Тухайлбал: 2018.02.18-ны өдөр Дорноговь аймгийн айраг сумын нутаг “Бор толгой энгэр” гэх газар Даюун маркийн улсын дугааргүй мотоцикль онхолдож, зорчигч 51 настай, эрэгтэй Ж-ын амь нас хохирсон байна.

Иймээс иргэн та өөрийн болон хайртай хүмүүсийнхээ төлөө сонголтоо зөв хийж, аюул ослоос ангид байж, мотоциклийг зориулалтын зам, улиралд, техникийн бүрэн бүтэн байдлыг ханган иж бүрэн хамгаалах хэрэгслийг өмсөж хэрэглэн замын хөдөлгөөнд оролцоно уу.

 

 

Эх сурвалж: ЗЦА

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54097
0 эможи
keyboard_arrow_up