Цагдаагийн газрын хамт олон “СПОРТЫН ЖИГД ХУВЦАС”-тай боллоо
2018 оны 2 сарын 21
Цагдаагийн ерөнхий газраас ЦБҮАЖурам “Цагдаагийн алба хаагчийн шинэ санал, санаачилгыг дэмжих тухай” код 116-д заасны дагуу алба хаагч нараас гаргасан санаачилгаар БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Монти” спорт хувцасны үйлдвэрт захилага өгч, нийт 110 алба хаагчид сүүлийн үеийн хийц загвар сайн, ижил өнгөтэй, чанарын шаардлага хангасан биеийн тамирын хувцастай боллоо. Ингэснээр 7 хоног бүрийн Пүрэв гарагийн Спорт, заалны арга хэмжээнд оролцох алба хаагчдын идэвхи сайжирч, аймаг орон нутгийн хэмжээнд зохион байгуулагдах тэмцээн уралдаанд Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэд олон нийтэд сурталчилсан арга хэмжээ болж байна.
Нийт алба хаагч нартаа спортын өндөр ажилт хүсье.
Эх сурвалж: ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төв
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
54118
0 эможи