Шарилжны харшлын эсрэг ВАКЦИНЫ БҮРТГЭЛ ирэх сарын 20-нд эхлэнэ
2018 оны 2 сарын 26
Арьсны өвчин судлалын үндэсний төвд хийдэг шарилжны харшлын эсрэг урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын бүртгэл гуравдугаар сарын 20-ноос эхэлнэ.
Долдугаар сарын 15-наас шарилжны тоос дэгддэг. Үүнээс 2-2.5 сарын өмнө урьдчилан сэргийлэх вакцин эмчилгээг хийдэг. Бүртгүүлсэн иргэд дөрөвдүгээр сарын 5-наас дархлаажуулалтад хамрагдах юм.
Эмчилгээ хийлгэхийн тулд юуны түрүүнд сорил тавиулах бөгөөд шарилжны харшилтай хүмүүс төлбөртэйгөөр дархлаажуулалтад орно.
Арьсны өвчин судлалын үндэсний төвд тарилга, цацлага, эмийн гэсэн дархлаажуулалтыг хийдэг. Төрлөөсөө хамаараад үнэ нь өөр байх бөгөөд 5-66 насныхан хэрэглэх боломжтой.
Эх сурвалж: www.gogo.mn
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
54274
0 эможи