Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
Монголын оюутны холбооны санаачилгаар хэрэгжиж эхэлсэн "Оюутан цэрэг" хөтөлбөр Цэргийн албаны тухай хуулийн долдугаар зүйлд тусгагдсаны дагуу тав дахь жилдээ хэрэгжих гэж байна. “Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдах оюутнуудыг 2018 оны гуравдугаар сарын 2-9 ний өдрүүдэд бүртгэх бөгөөд оюутан дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байх шаардлагатай.
Үүнд:
1. Иргэний үнэмлэх
2. Цэргийн үүрэгтний үнэмлэх
3. Оюутны үнэмлэх
4. Эрүүл мэндийн даатгалын дэвтэр /сүүлийн жилийн даатгал төлөгдсөн байх/
5. Сургуулийн тодорхойлолт /сургуулийн захиргаанаас “Оюутан цэрэг” сургалтанд хамрагдах зөвшөөрлийн хамт /
6. Сурлагын дүнгийн хүснэгт /сурлагын голч дүн 2.8 аас дээш байх/
7. Сургалтанд хамрагдахыг хүссэн өргөдөл
8. Флюрын /Цээжний зураг авхуулсан байх/
9. Биохимийн шинжилгээ хийлгэж хариуг авсан байх
10. Цусны шинжилгээ хийлгэж хариуг авсан байх
Жич: 18 настай оюутан нь 2000 оны 3-р сарын 10 наас өмнө төрсөн байх.
БҮРТГЭЛ ЯВАГДАХ ГАЗАР:
-Баянгол дүүрэг- Дүүргийн хүүхэд хөгжлийн төв
-Баянзүрх дүүрэг- Дүүргийн ЗДТГ-ын хурлын танхим
-Сонгинохайрхан дүүрэг- Дүүргийн ЗДТГ-ын байранд
-Сүхбаатар дүүрэг- Дүүргийн ЗДТГ-ын нэг үйлчилгээний байранд
-Хан-Уул дүүрэг- Дүүргийн соёлын ордонд
-Чингэлтэй дүүрэг- Дүүргийн ЗДТГ-ын байр