197 хүний НӨАТ-ын урамшууллын сугалааны бүртгэл зөржээ
Өнгөрсөн НӨАТ-ын урамшууллын сугалаанд азтан болсон хүмүүсийн хонжворын мөнгө дансанд нь ороогүй байна гэсэн мэдээллийн дагуу Татварын ерөнхий газрын мэргэжилтнээс тодруулахад өнгөрсөн сарын сугалаанд хожсон 13 мянга орчим хүний 197-гийнх нь дансны мэдээлэл зөрснөөс болж хонжвор нь ороогүй аж.
Хэрэв таны мэдээлэл буруу бол ebarimt.mn сайт руу орж хэрэглэгчийн мэдээллээ үнэн зөв бөглөж, баталгаажуулах шаардлагатай.
БАТАЛГААЖУУЛАХ ЗААВАР: ЖИШЭЭ
Хэрэв хувийн мэдээллээ оруулж амжаагүй дутуу байвал таны буцаан олголтыг шилжихгүй болохыг анхаараарай.
Үүнээс гадна зарим иргэд хонжвор хожсон ч хүсэлт илгээгээгүйгээс болж хонжвороо авч чаддаггүй ажээ. Тиймээс азтан болсноос хойш 90 хоногийн дотор хүсэлт илгээх хэсгийг дарж баталгаажуулах шаардлагатай ажээ.