Улс даяар “Музейн нээлттэй өдрүүд” болж байна
БСШУСЯ "Музейн нээлттэй өдрүүд"-ийг долоо хоногийн турш зохион байгуулж байна.
Энэ хүрээнд орон даяар музейг иргэдэд үнэ төлбөргүй үзүүлэх юм. Соёлын биет өвд тулгуурлан хүүхэд, залууст монгол ахуй, өв соёлыг өвлүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх, нийгмийн хөгжилд музейн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор жил бүрийн гуравдугаар сарын эхний 7 хоногт “Музейн нээлттэй өдрүүд”-ийг зохион байгуулж хэвшүүлэхээр БСШУС-ын сайд шийдвэрлэжээ.
№ | Музей |
Хаяг | Цагийн хуваарь |
1 |
Ан агнуурын музей |
Баянгол дүүрэг. Гандантэгчилэн хийдийн урд хаалганаас уруудах замын зүүн талд | Даваа-Бямба 09.00-18.00 |
2 |
Богд хааны ордон музей |
Хан-Уул дүүрэг, Зайсан явах замын баруун талд | Мягмар, Лхагва гарагт амарна. Бусад өдөр 10.00-18.00 |
3 |
Г.Жуковын музей |
Баянзүрх дүүрэг. Отгонтэнгэр Их сургуулийн баруун талд Г.Жуковын хөшөөний зүүн талд | Мягмарт амарна. Бусад өдөр 08.00-17.00 |
4 |
Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей |
Чингэлтэй дүүрэг. Худалдаа хөгжлийн банкны төв байрны баруун талд, Барилгачдын талбай | Ажлын өдрүүдэд 10.00-17.00 |
5 |
Монгол цэргийн музей |
Хил хамгаалах ерөнхий газрын зүүн талд, ИЗИС-н чанх урд | Мягмарт амарна. Бусад өдөр 10.00-17.00 |
6 |
Монголын уламжлалт анагаах ухааны музей |
Хан-Уул дүүрэг, Богдын хааны ордон музейн баруун талд, хамар хашаа | Өдөр бүр 10.00-17.00 |
7 |
Монголын үндэсний музей |
Сүхбаатар дүүрэг, Засгийн газрын ордны баруун талд | Ням, даваад амарна. Бусад өдөр 09.00-16.30 |
8 |
Монголын үндэсний хувцасны музей |
Сүхбаатар дүүрэг, Гадаад хэргийн яамны баруун талд, Гранд оффисын байранд | Ажлын өдрүүдэд 10.00-18.00 |
9 |
Театрын музей |
Сүхбаатар дүүрэг, Соёлын төв өргөөний арын 2 аркны дунд |
Ажлын өдрүүдэд 10.00-18.00 Амралтын өдрүүдэд 11.00-17.00 |
10 |
Улаанбаатар хотын түүхийн музей |
Баянзүрх дүүрэг, Бөхийн өргөөний зүүн талд | Ажлын өдрүүдэд 08.00-17.00 |
11 |
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музей |
Сүхбаатар дүүрэг. Гранд оффис байрны урд талд | Ажлын өдрүүдэд 10.00-17.00 |
12 |
Чингис хааны өв соёлын музей |
Хуучнаар хүнсний 4-р дэлгүүрийн зүүн талын 9 давхар шар байрны 3 давхарт 5 тоот | Өдөр бүр 10.00-18.00 |
13 |
Чойжин ламын сүм музей |
Сүхбаатар дүүрэг, UB Mart худалдааны төвийн баруун талд | Даваа, мягмарт амарна. Бусад өдөр 10.00-16.00 |