Эмэгтэйчүүдийн баяраар дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2018 оны 3 сарын 07
Ирэх пүрэв гарагт Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр тохиож байгаа тул замын хөдөлгөөнд оролцох автомашинд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг Эмэгтэйчүүдийн өдөр болгож “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-д оруулсан. Хуульд заасны дагуу энэ өдөр бүх нийтээр амрах бөгөөд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
54597
0 эможи