Автобусаар үйлчлүүлсэн бүсгүйчүүдэд сарнай бэлэглэв
2018 оны 3 сарын 07
“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нийтийн тээврээр үйлчлүүлсэн бүсгүйчүүдэд сарнай бэлэглэв.
Тус нэгтгэлийн автобусанд “Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе” гэсэн мэндчилгээ байршуулж үйлчлүүлж буй бүсгүйчүүдэд сарнай бэлэглэж, баярын мэндчилгээ дэвшүүлжээ. Мөн “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын “Эв нэгдэл ҮЭ-ийн хорооноос ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд 1-р бааз шалгагч А.Эрдэнэцэцэг, 2- бааз шалгагч Г.Адеп, 3-р бааз Ц.Оюунтунгалаг нарт таван ханатай гэрийг, зуухны хамт олгох болсныг уламжлан батламжийг нь гардуулан өгөв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
54633
0 эможи