ФОТО: Алдарт эхийн одонт 1000 ээжийн чуулга уулзалт боллоо
Жил бүрийн гуравдугаар сарын 8-нд тохиодог Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулж тус чуулганыг зохион байгуулж, эмэгтэйчүүдийн өмнө тулгарч байгаа асуудалд шийдэл гарц хайдаг. Энэ удаад орон сууцны хөтөлбөрт олон хүүхэдтэй ээж нарыг тэргүүн ээлжинд хамруулах асуудлыг хөндөж ярьж байна. Ингэхдээ жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлд олон хүүхэдтэй ээж нарыг хамруулах. Урьдчилгаа төлөх боломжгүйг нь түрээсийн орон сууцанд хамруулах зэрэг шаардлага байгааг Одонтой ээжүүдийн холбооны ерөнхийлөгч онцоллоо.
Чуулганд Монголын өнцөг булан бүрт амьдран суугаа ээж нарын төлөөлөл болсон эрхмүүд оролцдог. Өнөөдрийн чуулганд оролцож байгаа одонтой ээжүүдийн төлөөлөл дотор хамгийн ахмад нь 92 настай буурал байна.
Чуулганы үеэр мөн ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан одонтой ээж нарт өргөмжлөл гардуулсан юм.
Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn
|