Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 18, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

MMCG: Монголд ухаалаг гар утас хэрэглэгчдийн тоо 1.7 сая хүрсэн

2018 оны 3 сарын 12

Arslan.mn

"MMCG" компанийн судалгаагаар Монгол Улсын 15–60 насны хүн амын 99.6 хувь буюу 2.1 сая иргэн гар утас ашиглаж байна.

2017 оны байдлаар гар утас хэрэглэгчдийн 79 хувь нь буюу 1.7 сая хүн ухаалаг гар утас ашигладаг гэсэн тооцоо гарсан. Энэ нь 2014 онтой харьцуулахад ойролцоогоор хоёр дахин өссөн дүн болж байгаа юм. "MMCG" судалгаанд оролцогчдыг насны ангиллар дөрвөн хэсэгт хуваажээ. Үүнээс харахад, 21-37 насны иргэд нийт хүн амын 48 хувийг эзэлж байгаа юм. Энэ насныхан худалдан авалтад хамгийн идэвхтэй байр суурь эзэлж байгааг судалгаанд дурджээ. Гар утасны хэрэглээг насаар нь ангилж харвал, 15-20 насны иргэдийн 95 хувь нь ухаалаг гар утас ашигладаг байна. Харин 21-37 насны иргэдийн 88 хувь буюу ойролцоогоор 920 мянга гаруй иргэн ухаалаг гар утас ашигладаг гэсэн тооцоог мөн тайлангаас харж болохоор байна.

Эх сурвалж: bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54772
0 эможи
keyboard_arrow_up