Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 18, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Солонгост 2100 хүнийг гэрээгээр ажиллуулах квот тогтоожээ

2018 оны 3 сарын 14

Гуравдугаар сарын 5-7-ны өдөр БНСУ-д гэрээгээр ажиллах хүмүүсийн бүртгэсэн. Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас энэ жил 10 мянган хүн бүртгэхээ урьдчилан зарласан ч бүртгүүлэх хүсэлтэй хүн түүнээс хэд дахин олон байсан юм. Бүртгүүлсэн иргэд хэд хэдэн шалгуурт давах бөгөөд эхлээд солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгөх юм байна. Энэ талаар Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын хэвлэлийн төлөөлөгч Т.Мөнхмаралаас тодрууллаа.

-Солонгост ажиллахаар бүртгүүлсэн иргэдээс хэлний шалгалт хэзээ авах вэ?

-Одоогийн байдлаар бүртгүүлсэн 10 мянга орчим иргэдийн мэдээллийг нэгтгэн шивэх ажил эхэлж байна. Үүний дараа Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын хуваарь гарна. Солонгос хэлний шалгалтад тэнцсэн иргэдээс ажил мэргэжлийн ур чадварын шалгалт авч тэнцвэл эрүүл мэндийн үзлэгт хамрагдах зэргээр хэд хэдэн үе шаттай явах юм. Эдгээр шалгуурыг давсан иргэдийн нэрсийг БНСУ-ын гадаадаас ажиллах хүч авдаг 16 орны иргэдийн мэдээллийн нэгдсэн санд оруулна. Тэр сангаас ажил олгогчид өөрийн ажлын байрны шалгуурт нийцэж байгаа иргэдийг сонгох замаар явагдах юм.

-Солонгосын тал энэ жил хөдөлмөрийн гэрээгээр Монголоос хэчнээн хүн ажиллуулахаар болсон бэ?
-Ажиллах хүч илгээх тухай хоёр орны гэрээгээр энэ жил 2100 хүн авах квот тогтоосон. Өнгөрсөн жил энэ квот 1700 байсан.

-Шалгалтуудад тэнцсэн хүн хэзээ явах боломжтой гэсэн үг вэ?
-Тэнцсэн хүмүүсийн нэрсийг дата баазад оруулснаас хойш ажил олгогчид тухайн ажилтныг сонгох хүртэл дээд тал нь хоёр жилийн хугацаанд хүлээгдэж болно. Тэгэхээр нэг сар, эсвэл нэг жил ч хүлээж болно. Тэнцсэн хүмүүс БНСУ-ын аж үйлдвэрүүдийн салбарт ажиллана.


-Бүртгүүлсэн хүмүүст анхаарах зүйл юу байна вэ? 

-Нэгэнт бүртгүүлсэн бол хэлний шалгалтдаа сайн бэлтгэх хэрэгтэй. Гол шалгуур нь энэ. Мөн “БНСУ-д ажилд зуучилж өгнө” гэж иргэдийг залилах явдал их байдаг. Одоогийн байдлаар яг ийм залилангийн шинжтэй 36 гаруй хэрэг бүртгэгдээд, эхнээсээ шийдэгдэж байна. Иргэдээс 50, 100 мянгаас эхлээд 15 сая төгрөг залилан авсан хэргийг цагдаагийн байгууллагынхан шалгаж байгаа.

Хоёр улсын Засгийн газрын гэрээгээр БНСУ-д ажиллах хүч илгээх цорын ганц байгууллага нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар тул манай байгууллагын албан ёсны вэб сайтаас мэдээлэл авч, чиглэлийн дагуу шалгалтуудаа өгч, эрүүл мэндийн үзлэгт хамрагдаад явахыг сануулъя.

-Бүртгэлийн хураамж 24 ам.долларыг юунд зарцуулах вэ? 
-Бүртгэлийн 24 ам.долларыг БНСУ-руу ажиллах хүч илгээдэг 16 улсын хувьд нэг стандарт байдаг бөгөөд зарцуулалт нь хоёр улсын хооронд байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичиг тодорхой тусгасан байдаг. Уг хураамж нь нийт бүртгүүлэгч иргэдийн бүх шатны шалгалтууд, ажиллах хүч, хэвлэх бичиг цаасны ажилд зарцуулагддаг.

Эх сурвалж: gogo.mn 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54842
0 эможи
keyboard_arrow_up