Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 18, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Д.Кёкүшюзан Батбаяр криптовалют олборлох чиглэлд Монголдоо төсөл хэрэгжүүлэхээр болжээ

2018 оны 3 сарын 14

Arslan.mn

УИХ-ын гишүүн асан, Монголын сүмо бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Кёкүшюзан Батбаяр өнгөрсөн намар япон улсаас хөрөнгө оруулалт татаж, монголдоо нэгэн томоохон төсөл хэрэгжүүлэхээр зэхэж байгаа тухайгаа хэвлэлд ярьж байсан билээ. Тэгвэл тэрбээр энэхүү ажлаа ойрын хугацаанд эхлүүлэхээр болсон байна. Тодруулбал, Д.Кёкүшюзан Батбаяр энэ удаад криптовалют буюу цахим мөнгө олборлох чиглэлээр хөрөнгө оруулалт татаж, энэ чиглэлд нэгэн шинэ алхам хийхээр төлөвлөж байгаа аж. Энэ тухайгаа тэрбээр фэйсбүүк хуудсаараа, “Одоогийн байдлаар хамгийн ирээдүйтэй,  технологид суурилсан эдийн засгийн шинэ чиг хандлага болох цахим мөнгө буюу  cryptocurrency-ын бизнест дэлхий нийт анхаарлаа хандуулж байна.
Эрчим хүчний болон газар нутгийн нөөц ихтэй ОХУ энэ төрлийн бизнесийг бодлогоор дэмжиж байна. Монгол Улсын хувьд эрчим хүчний нөөцтэй, бүс нутгийн давуу байршлаа ашиглан блокчайн  технологийг хөгжүүлэх,  цахим мөнгийг үйлдвэрлэхэд олон улсын хөрөнгө оруулагчдыг татах таатай боломжтой орон юм.
Иймд энэ чиглэлээр Азидаа тэргүүлэх, Азийн томоохон корпорациудын хөрөнгө оруулалтыг төвлөрүүлэхээр томоохон алхмыг хийхээр төлөвлөж байна. Та бүхэнтэйгээ сайхан мэдээгээр удахгүй уулзах болно” хэмээн мэдээлжээ.
Эх сурвалжаас авсан мэдээллээр энэ сарын 20-ны өдөр буюу ирэх долоо хоногийн мягмар гарагт Шангрилла зочид буудалд дээрх төслийн нээлтийн арга хэмжээ болох юм байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54854
2 эможи
keyboard_arrow_up