Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 18, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Шөнө хүртэл үргэлжилсэн Дүнжингарав уралдаанд 9 хүүхэд унаж, 3 нь эмнэлэгт хүргэгджээ

2018 оны 3 сарын 19

Гуравдугаар сарын 18-ны өдөр буюу Ням гарагт хурдан морины Дүнжингарав уралдаан Говьсүмбэр аймгийн Баянтал суманд зохион байгуулагджээ.

Өмнөх жилүүдэд Дүнжингарав уралдааны тов, болох газрыг Засгийн газраас албан ёсоор тогтоож, хоёр өдрийн турш зохион байгуулдаг байсан боловч энэ жил ямар нэгэн тов тогтоогдоогүй байхад Монголын Морин Спорт Уяачдын Холбооноос тус уралдааныг зохион байгуулсан байна. 

Уралдааны үеэр 9 хүүхэд мориноос унаж, гурав нь эмнэлэгт хүргэгджээ. 

Arslan.mn

ЦЕГ-ын нийтийн хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны ахлах мэргэжилтэн Ц.Баатарболд:

"Монголын морин спорт уяачдын холбооноос хүсэлт гаргасны дагуу цагдаагийн алба хаагчид Говьсүмбэр аймгийн Баянтал суманд өчигдөр болсон хаврын бүсийн Дүнжингарав морин уралдаанд очиж, нийтийн хэв журмыг сахиж ажиллалаа. Хурдан морины уралдаан өглөөний 07:00-21:00 цаг хүртэл үргэлжилсэн. Эрлийз, их нас, соёолон, азарга гэсэн дөрвөн насны морьд уралдсан.

Тухайн уралдааны талбай нь хуурайшилт, тоосжилт ихтэй байснаас шалтгаалан газар цөмрөх, салхинд цохиулах, зарим нэг шалтгаанаас үүдэн шалтгаалан есөн хүүхэд мориноос унаж, гурав нь эмнэлэгт хүргэгдсэн. Одоогийн байдлаар цагдаагийн байгууллагад ил харагдах гэмтэл шархтай, хугарч гэмтсэн хүүхдийн талаар мэдээлэл ирээгүй байна.

Цагдаагийн байгууллагын хувьд урлаг, спортын олон нийтийн арга хэмжээг зохион байгуулах, хориглох хуулийн заалт байхгүй. Харин аливаа олон нийтийн арга хэмжээний үеэр хэв журмыг сахиулах, аюулгүй байдлыг хангах тал дээр анхаарч ажиллах үүрэгтэй. Тиймээс хүсэлт гаргасныг үндэслэн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журам сахиулах чиглэлээр хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн.

Уралдаанд 10-13 насны хүүхдүүд оролцсон байсан. Энэ үеэр цагдаагийн байгууллагын 110 алба хаагч, 23 автомашин, мотоциклоор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 25, Онцгой байдлын 25 албан хаагч тус тус үүрэг гүйцэтгэж ажиллалаа" хэмээлээ. 

Дүнжингарав уралдааныг нэг өдөр шахаж зохион байгуулсан учир орой 21:00 цагт хүртэл үргэлжилж, сүүлчийн морьд харанхуйд барианд оржээ. 

Засгийн газраас 2018 оны нэгдүгээр сарын 28-нд өвлийн улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон шийдвэр гаргасан тухай бид мэдээлсэн. Мөн жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн 3-ны өдрөөс тавдугаар сарын 1 хүртэл хугацаанд болох уралдаан, сунгаанд 12 хүртэлх насны хүүхдийг морь унуулахыг хориглосон билээ. 

View image on TwitterView image on TwitterView image on Twitter

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
confuse an post
angry an post
7
55037
11 эможи
keyboard_arrow_up