Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 18, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Хар тамхи худалдаалж байсан 20-49 насны бүлэг этгээдийг эд мөрийн баримтын хамт баривчилжээ

2018 оны 3 сарын 19

Arslan.mn

ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ХАР ТАМХИ ХУДАЛДААЛЖ БАЙСАН БҮЛЭГ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖЭЭ

Цагдаагийн байгууллагаас 2018 он гарсаар хар тамхитай тэмцэх чиглэлийн арга хэмжээг эрчимжүүлэн ажиллаж байгаа. 

Оны эхний хоёр  сарын байдлаар ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх тасгаас 38 хэрэгт холбогдуулан 68 хүнийг шалгаж эхэлсэн байна. Мөн  гуравдугаар сард хар тамхитай холбоотой хэрэгт  28 хүнийг холбогдуулан шалгаж байгаа аж.Тухайлбал,

2018 оны гуравдугаар сарын 6-7-нд шилжих шөнө БЗД-ийн 3, 26 дугаар хорооны нутаг дэвсгэрээс Европын холбооны улсаас хууль бусаар оруулж ирсэн мансууруулах төрлийн бодисыг худалдаалж байсан МУ-ын иргэн Г, М, Б, Т, Б нарын 20-49 насны бүлэг этгээдийг эд мөрийн баримтын хамт дайчлан баривчилжээ. 

Мөн манай улсад ургадаг мансууруулах төрлийн бодисыг хууль бусаар олж авч бэлтгэж бусдад борлуулдаг иргэн Б-г гуравдугаар сарын 10-ны өдөр баривчилсан байна.

Үүнээс гадна 2002 оны МУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.2.4, 192.3.5 дугаар зүйл ангиар чанга дэглэмтэй хорих ангид 10 жил 1 сарын хорих ял шийлгүүлсэн ч шүүхээс оргон зайлсан ялтан Я болон хамсаатан долоон этгээдийг илрүүлэн, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Arslan.mn

БНСУ, БНФУ РУУ ГАРГАСАН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ОЛВОРУУДЫГ МУ-ААС ХУУЛЬ БУСААР ГАРГАСАН БОЛОХ НЬ ТОГТООГДЖЭЭ

МУ-ын хилээр хууль бусаар үлэг гүрвэлийн олдворуудыг гаргасан хэрэг дээр ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасаг ажиллаж байна.

БНСУ, БНФУ руу гаргасан үлэг гүрвэлийн олворуудыг МУ-аас хууль бусаар гаргасан болох нь тогтоогдлоо. Тус олдворуудыг буцаан авчрах ажлыг БСШУСЯ-тай хамтран эхлүүлээд байна. Солонгос улсад байгаа олдворуудыг буцаан авчрах тухай тус улсын шүүхийн шийдвэр гарсан бол Франц улсын шүүхээс Монгол Улсаас хүсэлт гаргасан тохиолдолд олдворуудыг буцаах боломжтой гэсэн хариу ирүүлжээ.

Дээрх олдворууд нь Өмнөговь аймгийн Гурван тэс сумаас гарсныг Палеонтологийн хүрээлэнтэй хамтран тогтоосон байна.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55041
0 эможи
keyboard_arrow_up