Монголын театрын урлагийн хэдэн үеийг нуруун дээрээ авч явсан МУАЖ Б.Мөнхдоржид тусалцгаая
Мэргэжлийн урлагийн байгууллагынхан нэгэн дээвэр дор нэгдэж Монгол Улсын ардын жүжигчин, театрын нэрт найруулагч, Урлагийн гавъяат зүтгэлтэн Б.Мөнхдоржид туслах хандивын аяныг эхлүүлж байгаа талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.
Монгол Улсын ардын жүжигчин Б.Мөнхдоржийн биеийн байдал нь бөөрний архаг дутагдлын улмаас муудсан бөгөөд цаашдаа эмчлүүлэхэд 180 орчим сая төгрөг шаардлагатай болоод байгаа ажээ.
СГЗ, сэтгүүлч Ш.Гүрбазар “Хандив гуйхаас илүү халуун дулаан сэтгэлээр, хүний сэтгэл санаа урлагаа дэмжих гэсэн ойлголтоороо нэгдэхэд л бид тусалж чадна.
УДЭТ-ын 700 хүний суудалтай танхимд нэг билетийг хорин мянган төгрөгөөр тооцоход, арван орой л тоглолт хийгээд 140 сая төгрөг болно. Тиймд үзэгчид та бүхэн театрын урлагаа хүндэтгээд, түүнээсээ оюуны таашаал авч энэ алдартай найруулагчийн бүтээлээс арван орой үзэхэд найруулагчийнхаа эмчилгээний зардлын 80 хувийг бүрдүүлэх жишээтэй. Энэ мэтээр бие биенээ дэмжсэн хамтын хэлбэрийн ийм боломжууд байна. Сүүлд нь ингэдэг байж уу гэж харамсаж суухгуйн тулд бидний зүгээс энэ хандивыг санаачилж байна” гэв.
УДЭТ-ын дэд захирал Н.Сувд “Энэ нохой жил манай соёл урлагийн салбарт нилээд хүндхэн орж ирж байна. Бидний үеийнхэн ажил хийж амьдралаа залгуулж явснаас биш ардаа хуримтлал үүсгэх ойлголт байсангүй. Нэрт найруулагч Мөнхдорж одоо эрчимтэй эмчилгээ хийлгэхгүй бол маш хүнд байдалд ороод байна. Та бүхний тусламж дэмжлэгээр Мөнхдорж маань эдгэх байх, эргэн олон сайхан уран бүтээлээрээ хамт ажиллаж, үзэгч та нарыгаа баярлуулах байха аа гэдэгт итгэж байна” гэв.
УГЗ, найруулагч Н.Ганхуяг “Мөнхдорж багш бол зөвхөн найруулагч хийгээд яваагүй , Монголын театрын урлагийн хэд хэдэн үеийг нуруун дээрээ авч явсан ийм урлагийн зүтгэлтэн, мөн олон урлагийн боловсоэ хүчин бэлтгэхэд онцгой гавъяа байгуулсан ийм хүн байдаг. Өнөөдөр энд СУИС, КУДС, “Зохиомж” дээд сургуулийн удирлагууд , төлөөлөл ирсэн нь Мөнхдорж багшийг ямар цар хүрээтэй ажилласан бэ гэдгийг илэрхийлж буй илрэл юм.
Мөнхдорж багш бол зөвхөн тайзнаа л гэхэд монголд төдийгүй гадаадад 100 гаруй жүжгийг найруулж тавьсан. Ийм түүх дэлхийн театрийн түүхэнд байгаа эсэхийг би мэдэхгүй байна. Мөнхдорж багшид маань өнөөдөр ийм хүнд өвчин тохиолдонд шавь нар болон урлагийнхан бид аргагүй байдалд орж та бүхэнд хандаж байна. Үүнд төр засаг болон монголын ард түмэн онцгойанхаарал хандуулна гнэдэгт би итгэлтэй байна” гэв.
УДЭТ-ын Ерөнхий найруулагч Н.Наранбаатар “Хүнд бэрх цагт хүний чанар танигдана гэдэг шиг урлагийхан бид өнөөдөр ийм хэвлэлийн бага хурал хийж чимээ өгөхгүй бол болохгүй байна. Бидний суу билэг, авъяас оюун санаа ухаан гэдэг бол улс орны үнэт баялаг нь байдаг. Тиймд бид энэ үнэтэй баялагаа алдмааргүй байна.
Цагийн сайханд Монголын ард түмэн энэ хүний оюун санаагаар мэлмийгээ нээж, магадгүй ирээдүйн сайн сайхны билэгдлийг өөрийн оюун ухаандаа бий болгож байсан. Тэгвэл энэ хүн бүхий л амьдралынхаа туршид ард түмэн улс орныхоо сайн сайхны төлөө өөрийнхөө бие сэтгэлийг умартаж зүтгэсэн. Бид дээрээ төртэй дэргэдээ ард түмэнтэй сайхан улс. Энэ аюулт өвчнөөс Багшийг маань аврахын тулд хамт цуг зогсооч хэмээн уриалж байна.
4 дүгээр сарын 13,14-нд UB palace, Монгол бөхийн өргөөнд хандивын тоглолт болно. Энэ хүний уран бүтээлийг үзэж бишэрч, хайрлаж явдаг үзэгч та бүхэн маань энэхүү тоглолтыг үзсэнээрээ сэтгэл оюунаа баясгахын сацуу энэ хүнд өвчинөөс аврах үйлсэд нь тодоос тод гараа сунгаж буй үйл явдал болох юм” гэв.
Б.Мөнхдорж нь 1975 онд Москва хотноо Лунарчаскийн нэрэмжит театр урлагийн дээд сургуулийг найруулагчийн мэргэжлээр төгсөж УДЭТ-т одоог хүртэл ажиллаж байна.
Ажиллах хугацаандаа Урлагийн гавъяат зүтгэлтэн, Ардын жүжигчин цол хүртэж Монголын урлагт үнэлж баршгүй хувь нэмэр оруулахын зэрэгцээ Монголын урлагийн ажилтны холбоог байгуулагдсан цагаас нь хамтран ажиллаж өөрийн авъяас билэг, ур чадварыг дайчлан ажилладаг юм.
Дансны дугаар Б.Мөнхдорж /5020291613/, Холбогдох утас : 96965335, 96964664
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|