Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 18, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Дипломтой АЖИЛГҮЙЧҮҮД олширч байна

2018 оны 3 сарын 20

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд энэ оны 2 дугаар сарын эцэст 36.3 мянга болсны, 24.6 (67.7%) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 11.7 (32.3%) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.
Нийт бүртгэлтэй ажилгүй өмнөх оны мөн үеэс 9.5 (27.8%) мянган хүнээр буурч, өмнөх сараас 344 (1.4%) хүнээр өсөж, 24.6 мянга болсны 12.8 (52.2%) мянга нь эмэгтэйчүүд байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 7.6 (31.0%) мянга нь Улаанбаатарт, 4.9 (19.7%) мянга нь Төвийн бүсэд, 4.8 (19.5%) мянга нь Баруун бүсэд, 4.6 (18.7%) мянга нь Хангайн бүсэд, 2.7 (11.1%) мянга нь Зүүн бүсэд ногдож байна.
Зураг 1. Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлсэн, ажилд зуучлагдан орсон иргэд, сараар

Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2018 оны эхний 2 сард ажилгүй 12.3 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 1.8 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 11.3 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна. Өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 1.7 (12.0%) мянган хүнээр, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 1.5 (11.5%) мянган хүнээр буурч, ажилд зуучлагдан орсон иргэд 314 (20.5%) хүнээр өссөн байна.

2018 оны 2 дугаар сарын эцэст бүртгэлтэй ажилгүй иргэдийн 45.8 хувийг бүрэн дунд, 29.9 хувийг дипломын болон бакалаврын дээд, 8.5 хувийг техникийн болон мэргэжлийн, 6.0 хувийг суурь, 5.6 хувийг тусгай мэргэжлийн дунд, 2.0 хувийг бага, 1.1 хувийг магистр, доктор, 1.1 хувийг боловсролгүй иргэд эзэлж байна.

Мөн улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 57.9 хувийг 15-34 насны залуучууд эзэлж, энэ үзүүлэлт Говьсүмбэр, Увс, Баян-Өлгий, Дундговь, Дорноговь, Дорнод, Төв, Архангай, Сэлэнгэ, Орхон, Говь-Алтай, Өвөрхангай, Ховд, Өмнөговь аймгуудад улсын дунджаас 0.1-21.1 пунктээр илүү байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55075
0 эможи
keyboard_arrow_up