Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 18, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Ш.ШИНЭБАЯР: Зургаан иргэний аюулгүй байдлын хамгаалалтыг ЭРСДЭЛГҮЙ зохион байгуулж байна

2018 оны 3 сарын 20

Arslan.mn

Шинэчлэн батлагдаад хэрэгжиж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд Гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагааг тусгайлан зохицуулсан байна. Энэ тухай болон Гэрч, хохирогчийг хамгаалах ажиллагаатай холбоотой мэдээллийг ЦЕГ-ын Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ш.Шинэбаяраас тодрууллаа.

-Шинэчлэн батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагаатай холбоотой ямар өөрчлөлт орсон юм бэ?

-Шинэчлэн батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар бүлгээр “Гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагаа”-г тусгайлсан зохицуулсан. Хуульд зааснаар шүүгчээс хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлэх шийдвэр гаргахаас гадна гэрч, хохирогчийн мэдээллийн нууцлалыг хангах талаар тодорхой шийдвэрүүдийг гаргаж болохыг хуульчилсан. Мөн хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлэх шийдвэрт тусгах асуудлууд, арга хэмжээг хэрхэн цуцлах, хэн хэрэгжүүлэх зэргийг нарийвчлан зохицуулж өгсөн. Энэ хуулиар зөвхөн гэрч, хохирогчоор хязгаарлагдахгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад оролцогчид тухайлбал шинжээч, мэргэжилтнүүдийн аюулгүй байдлаа хамгаалуулах эрхийг ч баталгаажуулсан.

-Энэхүү өөрчлөлт орсноор гэрч, хохирогчид ямар давуу тал бүрдсэн бэ. Ингэснээр танай хэлтсээс хамгаалалт авах гэрч, хохирогчийн тоо нэмэгдэх үү?

-Гэмт хэргийн гэрч, хохирогч болсон хүн, тэдгээрийн хамаарал бүхий этгээдийн амь нас эрүүл мэндэд аюул заналхийлэл учирсан, учирч болох эрсдэл бий болсон бол хамгаалалтад авхуулах хүсэлтээ эрүүгийн хэрэг шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд гаргах эрхтэй.

Гэрч, хохирогчийн амь нас эрүүл мэндэд заналхийлсэн, халдахаар завдсан, бэлтгэсэн, халдлага бодитой эхэлсэн тохиолдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллага албан тушаалтан хуульд заасан хамгаалалтын арга хэмжээг шийдвэр гаргахыг хүлээхгүйгээр хэрэгжүүлж, шийдвэр гаргуулахаар шүүхэд даруй хандах үүрэгтэй. Тиймээс гэмт хэргийн гэрч, хохирогч болсон хүний амь нас эрүүл мэндээ хамгаалуулах баталгааг бүрдүүлж өгсөн.

Манай хэлтсийн хувьд эрүүгийн хэрэг мөрдөн шалгах ажиллагаа явуулдаггүй, шүүх, прокурорын шийдвэрийн дагуу гэрч, хохирогч, иргэний аюулгүй байдлыг хангах хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх, цагдаагийн бусад алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас гэрч, хохирогчийг хамгаалах хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүйгээр хангах, дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй ажилладаг.

-Танай хэлтсээс 2018 он гарснаас хойш хэдэн иргэнийг хамгаалалтад авч, аюулгүй байдлыг нь ханган ажилласан бэ. Үйл ажиллагааныхаа талаарх мэдээллийг иргэдэд хэрхэн өгч байна вэ?

-Манай хэлтсээс 2018 оны эхний хоёр сарын байдлаар 6 иргэнийг хамгаалалтад авч, аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээг эрсдэлгүй зохион байгуулан ажиллаж байна. өнгөрөгч 2017 онд 36, 2016 онд 42 иргэнийг аюулгүй байдлыг хамгаалж ажилласан. Мөн 94319118, 88319119 дугаарын утас 24 цагийн турш гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагааны талаар иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллаж байна.

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55079
0 эможи
keyboard_arrow_up