Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 18, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

2017 онд ДЦС-ууд 795 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ

2018 оны 3 сарын 20

Arslan.mn

2017 онд Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг гурван цахилгаан станц нийт 795 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Ялангуяа Дулааны III цахилгаан станцын цэвэр ашиг хоёр дахин нэмэгдэж, 449 сая төгрөгт хүрчээ. Харин станцуудын борлуулалтын орлого нь 8-10 хувиар өссөн байна. 2016 онд гадаад валютын зөрүүнээс гарз хүлээж байсан бол 2017 онд нөхцөл байдал сайжирсан гэдгийг эх сурвалжууд мэдээлж байсан юм. Дулааны IV цахилгаан станцаас өгсөн мэдээллээр өнгөрсөн онд эрчим хүч нийлүүлэлтийн зорилтоо 180 сая кВт цагаар давуулсан бол дулаан нийлүүлэлтийн төлөвлөгөөг бүрэн биелүүлсэн байна. Мөн "Санхүүгийн сахилга бат, засаглалыг сайжруулах ажилд түлхүү анхаарсан. Тэвчиж болох зардлуудыг хэмнэсэн” гэдгийг онцолжээ. Түүнчлэн төвийн бүсийн Дулааны цахилгаан станцууд нээлттэй хэлбэрээр нийлүүлэлтийн тендер зарлах тоог нэмэгдүүлсэн нь ашгаа өсгөхөд голлон дэмжлэг үзүүлсэн байна.

IV дулааны цахилгаан станцын хувьд өнгөрсөн онд 119 төрлийн бүтээгдэхүүн нийлүүлэх тендер зарласан нь 2016 оныхоос хоёр дахин өсжээ. 2018-2019 оны их засварын хүрээнд “ДЦС-4” ТӨХК-ийн турбингенератор №1, 2, 3, 4-ийн насжилтыг уртасгах, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажил хийгдэнэ. Засвар хийгдсэнээр цахилгааны хүчин чадал 89 мВт-аар, дулаан 150 ккал/цагаар, насжилт 35 жилээр нэмэгдэх юм байна.

Эрчим хүчний яам Дулааны V цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэхгүй гэдгээ өмнө нь мэдэгдсэн бөгөөд ингэснээр III болон IV цахилгаан станцыг шинэчилж, ирэх хоёр жилд 350 мВт-ийн эх үүсвэр бий болгоно гэж Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн мэдээлжээ.

Эх сурвалж: bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55085
0 эможи
keyboard_arrow_up