Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 18, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Бөхийн өргөөний тухай яриагүй, МҮБХ шинэчлэгдэх ёстой

2018 оны 3 сарын 21

Arslan.mn

Өнгөрсөн оны тавдугаар сард Монголын Үндэсний бөхийн холбооны ээлжит бус Их Эе хуралдаж, тэргүүнээрээ "Гацуурт" компанийн ерөнхий захирал Л.Чинбатыг сонгожээ. Тус хурлын энэ шийдвэрийг бөхийн холбооны одоогийн удирдлагууд хүлээн зөвшөөрөхгүй, тамга тэмдгээ эзэмшсээр буй аж. Ингэснээр бөхийн холбооныхон хоёр хуваагдаж, тамга тэмдгээ булаацалдаж эхэлжээ.

МҮБХ-ны тэргүүлэгчид хуралдаж, энэ сарын 24-нд МҮБХ-ны ээлжит VIII Их Эеийг хуралдуулахаар тов зарлаад байна. Харин энэ хурлыг хууль бус гэж МҮБХ-ны төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ.

Arslan.mn

МҮБХ-ны цэцдийн зөвлөлийн дарга  Ү.Хүрэлбаатар “Бүрэн эрхийнх нь хугацаа дууссан Р.Нямдорж одоог хүртэл тамга тэмдгээ өгөхгүй, шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг удаашруулж байна. Тиймээс шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх шүүгчийн захирамж гарсан. Шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа энэ үетэй давхцуулаад хурал зарлаж байгаа нь хууль бус. Мөн шүүхээс Р.Нямдоржийг тамга тэмдгийг хэрэглэхийг хориглосон. МҮБХ нэг л тэргүүнтэй, тэр нь Л.Чинбат. Тэр хурлаас сонгогдсон Цэцдийн зөвлөл, Хяналтын зөвлөл хүчин төгөлдөр ажиллаж байгаа. Бид олон жил ажилласан Р.Нямдоржид хүндэтгэлтэй хандаж байгаа” гэж ярив.

Arslan.mn

ШУУД ҮЗЭХ: 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55123
0 эможи
keyboard_arrow_up