Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 19, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ДҮҮРИЙМАА эргээд иржээ

2018 оны 3 сарын 22

Одоогоос яг жилийн өмнө, 2017 оны гуравдугаар сарын 20-нд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат төрийн захиргааны төв болон захиргааны байгууллага, төрийн өмчит улсын үйлдвэрийн газрын удирдлагуудтай уулзаж, үүрэг даалгавар өгсөн.

Тэр үеэрээ “…Ерөнхий сайд миний томилолт, айлчлалыг аль болох бага зардлаар, цомхон хийж байх талаар “Төрийн ёслолын журам”-д өөрчлөлт оруулж, шийдвэрлүүлэхийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт үүрэг болгож байна. Эхний ээлжид Ерөнхий сайдыг орон нутагт ажиллахад хэд хэдэн жип машин хөлөглөн аймаг, сумынхаа хилийн зааг дээр угтдаг, үддэгийг өнөөдрөөс зогсоо. Аймгийнхаа төв, сумынхаа хаалга дээр нь цомхон бүрэлдэхүүнтэй зохион байгуулахад болохгүй зүйл байхгүй” гэж үүрэг болгосон.

Үүгээрээ тэр аль социализмын үеэс уламжлал болоод ирсэн “Дүүриймаа”-г ч хориглосон юм. “Дүүриймаа”-г мэдэхгүй хүн байхгүй дээ. Төвөө ирсэн том даргыг тухайн орон нутгийн засаг захиргааны байгууллагад ажилладаг царайлаг нуруулаг нь, эсвэл нутагтаа цуутай сайхан бүсгүй хадаг, мөнгөн аягатай сүүтэй тосохыг хэлж байгаа юм. Яагаав, 1980-аад оны сүүлчээр гарсан “Ховор хүмүүс” кинон дээр дурайтал гардаг даа.

Тэгвэл хэдэн сар “алга” болоод байсан өнөөх Дүүриймаа эргэн иржээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн баруун аймагт ажиллахаар онгоцноос буухад л мөнгөн аягатай сүү барьсан, үндэсний хувцастай “Дүүриймаа” угтаж байгаа зураг нь Засгийн газрын вэбсайтад тавигджээ.

 

Уг нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат жилийн өмнө хэлэхдээ энэ шийдвэрийг эдийн засгийн хямралтай холбож гаргасан байдаг. Тэгвэл өнөөдөр Монгол Улсын эдийн засаг сэргээд талийсан уу гэвэл үгүй. Тийм учраас “Дүүриймаа” эргүүлэн авчрах цаг болоогүй л байж гэсэн үг.

Эх сурвалж: www.news1.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
55214
3 эможи
keyboard_arrow_up