Ирэх сарын 1-нээс загас агнуурын хорио эхэлнэ
2018 оны 3 сарын 23
Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 15-ныг хүртэл буюу загасны түрсээ шахах үеэр загас агнахыг хориглодог. Энэ үеэр загас агнасан тохиолдолд нөхөн төлбөр торгууль ногдуулна.
Ингэхдээ нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль төлөх эсвэл барьсан загасны төрлөөс хамаараад өөр хэмжээний мөнгөн торгууль ногдуулдаг аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
55223
0 эможи