Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 19, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: Монголын Үндэсний бөхийн холбооны VIII “Их Эе” хурал боллоо

2018 оны 3 сарын 25

Arslan.mn

Монголын Үндэсний бөхийн холбооны 8-р “Их Эе” хурал Бөхийн өргөөнд болж, өндөрлөлөө. Дөрвөн жилд нэг удаа болдог “Их Эе” хурлын үйл ажиллагаа өчигдөр буюу бямба гаригийн 11:00 цагт эхэлсэн боловч шөнийн 02:00 цагт өндөрлөсөн юм.

Тус холбоог удирдах Тэргүүний сонгууль болж, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нийт төлөөлөгчдийн 98 хувийн саналаар сонгогдлоо.

Энэ удаагийн хуралд нийт 200 төлөөлөгч оролцохоос 153 төлөөлөгч албан ёсоор хуралд хүрэлцэн ирж, мандатаа авсан байна. 

“Их Эе”-ийн хурлын гол асуудал бол шинэ тэргүүн сонгох асуудал байсан. Тус холбооны тэргүүн Р.Нямдорж хурлын үеэр тэргүүнд нэр дэвшихгүй гэдгээ хэлсэн юм. 

Өглөөний 11:00 цагт эхэлсэн хурлын үйл явц удааширч шөнийн 23:00 цагт тэргүүн болон Цэцдийн зөвлөлийн 44 гишүүнийг сонгох нууц санал явагдлаа. 

Холбооны тэргүүнийг сонгох сонгуулийн саналд дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын заан Ц.Магалжав нарын нэрийг хурлын төлөөлөгчид дэвшүүллээ. Харин эдгээр нэр дэвшигчдээс дархан аварга Б.Бат-Эрдэнээс бусад нь нэрээ татаж авсан юм.

Ингээд тэргүүнийг сонгох санал асуулгад 143 төлөөлөгч саналаа өгсөнөөс гурван санал хүчингүй болж, нийт 140 санал дэмжсэнээр Б.Бат-Эрдэнэ Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүнээр сонгогдсон юм.

'Их Эе'-ийн хэлэлцэх асуудалд МҮБХ-ны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах байсан. Үүний дагуу дүрмэнд тэргүүн орон тооны бус байхаар баталсан юм. Иймээс УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Монголын Үндэсний бөхийн холбоог удирдан явуулах бүрэн боломжтой болжээ. 

Мөн Цэцдийн зөвлөлд 91 гишүүний нэрийг дэвшүүлсэнээс 76-г сонгосон юм. Үүнээс нууц санал хураалтаар 44 гишүүнийг сонголоо. 

Монголын Үндэсний бөхийн холбооны 8-р 'Их Эе'-ийн хуралдаан Бөхийн өргөөнд гуравдугаар сарын 24-ний 11:00 цагт эхэлсэн боловч шөнийн 02:00 цагт өндөрлөлөө. Хурлыг дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ даргалсан бөгөөд нийт гишүүдээс сонгогдсон Хяналтын алба, Тооллогын комисс үйл ажиллагаанд оролцсон юм. Энэ удаагийн хуралд нийт 200 гишүүдээс 153 нь хуралд оролцож, мандатаа баталгаажуулжээ. 

Энэхүү хурлыг хууль бус хэмээн 'Гачуурт'-ын Л.Чинбат, Ж.Ганболд нарын бөхчүүд шүүхэд зарга үүсгэж, ШШГЕГ-ын ажилтнууд бөхийн өргөөг эвдэж орсон асуудал дэгдсэн. Ийнхүү МҮБХ-г олон жил удирдсан Р.Нямдорж нар ажлаа өгч, шинэ удирдлагууд энэ холбоог цаашдаа сайн хөгжүүлэхээ амлалаа. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

ФОТО

Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55273
1 эможи
keyboard_arrow_up