СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Салхи зарим үед секундэд 24-26 метр хүрч ширүүснэ
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Баян-Өлгий, Ховдын нутаг, Увсын өмнөд, Говь-Алтайн хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.
Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар дулаарч хүчтэй салхи, шуургатай байх тул шар усны үер болон болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2018 оны 03 дугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг баруун аймгуудын нутгийн хойд хэсэг болон Хөвсгөлийн уулсаар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 7-12 метр, баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Тэсийн голын хөндийгөөр 3-8 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 11-16 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 18-23 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 15-17 хэм дулаан байна.
2018 оны 03 дугаар сарын 27-ноос 03 дугаар сарын 31-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
27-нд нутгийн хойд хэсгээр, 29-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 30-нд нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи 27-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, 28, 29-нд Алтайн салбар уулсаар, 30-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 27-нд нутгийн хойд хэсгээр, 28-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан байна. Бусад хугацаанд өдөртөө дулаарна.