НӨАТ-ын сугалааны азтан болсон бол тохирлоо ингэж авна
НӨАТ-ын урамшууллын сугалааны гуравдугаар сарын 25-ны тохирлоор 16063 иргэн азтан болжээ.
-10 сая төгрөгийн 1
-5 сая төгрөгийн 14
-1 сая төгрөгийн 144
-200 мянган төгрөгийн 1510
-50 мянган төгрөгийн 14394 баримт тохиролд таарч азтан боллоо. Супер азтан тодорсонгүй.
Хэрвээ та НӨАТ-ын сугалааны азтан болсон бол тохирлоо ингэж авна.
Хэрэглэгч та ebarimt.mn-д цахим системд сугалаагаа бүртгүүлж азтан болсон бол дараах хоёр үйлдлийг заавал хийх ёстой.
-500 мянган төгрөг хүртэл мөнгө хожсон иргэд ebarimt.mn системд тохирлын мэдээг баталгаажуулж, хүсэлтээ заавал илгээнэ. Ингэснээр таны дансанд мөнгө чинь орж ирнэ.
-500 мянган төгрөгөөс дээш сугалааны хонжвор таарсан иргэд хүсэлтээ баталгаажуулна. Орон нутгийн иргэд харьяа аймгийн татварын хэлтэст, Улаанбаатар хотын иргэд биеэр ТЕГ-ын Татварын орлогын газарт ирэх ёстой.
Ингэхдээ иргэний цахим үнэмлэхийн хуулбар буюу эх хувиар нь сугалаа таарсан баримт эх хувиар, хүсэлт /ebarimt.mn системээс татаж авна/, хонжворын баримтаа гээсэн тохиолдолд өргөдөл, сугалаа цэсээс хонжвор таарсан баримтын мэдээллийг хэвлэн хавсаргаж өөрийн биеэр дээрх бичиг баримтыг бүрдүүлэн хандах юм.
Эх сурвалж: ТЕГ
|