ФОТО: Хэргийн хөдөлгөөний мэдээллийн НЭГДСЭН БААЗТАЙ боллоо
2018 оны 3 сарын 26
Монгол Улсын нийт шүүхийн хэргийн хөдөлгөөний мэдээллээр олон нийтийг хангах боломж бүхий "Хэргийн хөдөлгөөний удирдлагын төв”-ийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд өнөөдөр (2018.03.26)-нд нээлээ.
Хэргийн хөдөлгөөний удирдлагын төвтэй болсноор шүүхийн захиргааны төв байгууллага хүний нөөцийн зохицуулалт хийхээс гадна шүүхийн үйлчилгээг ил тод, нээлттэй хэрэгжүүлэх боломж бүрдэж байгаа юм байна.
Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн системүүдэд тулгуурласан "Хэргийн хөдөлгөөний удирдлагын төв”-ийн цахим мэдээлэл нь гурван үндсэн бүтэцтэй.
- Шийдвэрлэсэн,
- Хүлээн авсан,
- Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа хэргийн ерөнхий мэдээлэл болон хойшилсон, түдгэлзүүлсэн, хугацаа хэтэрсэн хэргүүдийн талаарх нарийвчилсан мэдээлэл байх юм.
Эх сурвалж: Гэрэл зургийг MPA.MN
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
55317
0 эможи