Төрийн өндөр албан тушаалтнуудын ХОМ-ийг маргааш зарлана
2018 оны 3 сарын 27
Төрийн өндөр болон тэдгээртэй адилтгах албан тушаалтнуудын ХОМ-ийг АТГ-аас маргааш/03.28/ гаргах гэж байна. Мөн 40071 албан тушаалтны ХОМ-ийг Хувь хүний нууцын тухай хуульд заасан зохицуулалттай уялдуулан хураангуй хэлбэрээр төрийн өндөр тушаалтнуудынхтай адил хэлбэрээр нийтэд мэдээлэхээр хуваарь гаргажээ.
АТГ-аас тавдугаар сар хүртэлх хугацаанд 40 мянга гаруй албан тушаалтны ХОМ-ийг нийтэд хураангуй хэлбэрээр зарлах аж. Батлагдсан хуваарийн дагуу:
- 3 дугаар сарын 28-ны өдөр төрийн өндөр тэдгээртэй адилтгах албан тушаалтнууд,
- 4 дүгээр сарын 6-ны өдөр шүүх эрх мэдлийн байгууллагууд, Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд,
- 4 дүгээр сарын 27-ны өдөр Ерөнхийлөгчийн харьяа байгууллагууд, УИХ-ын харьяа байгууллагууд, Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, яамд, тэдгээрийн харьяа байгууллагууд,
- 5 дугаар сарын 11-ний өдөр Нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагуудын нийтийн албан тушаалтнуудын ХОМ-ийн хураангуй хэлбэрээр ил тод байршуулна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
55392
1 эможи