Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 19, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Автомашин хулгайлсан этгээдийг Говьсүмбэр аймгаас барьжээ

2018 оны 4 сарын 02

Arslan.mn

Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн алба хаагчид Улаанбаатар хотоос машин хулгайлаад тус аймагт зорчиж явсан этгээдийг илрүүлэн саатуулжээ.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны зогсоол дээрээс автомашин алдагдсан байна гэх дуудлага өнгөрөгч хоногт цагдаагийн байгууллагад иржээ. Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай явуулснаар иргэн С-ийн “Toyota Mark-2” автомашиныг Хэнтий аймгийн харьяат 17 настай, эрэгтэй Т гэгч нь бусадтай бүлэглэн хулгайлж, Говьсүмбэр аймагт зорчиж байсныг илрүүлсэн байна. Уг хэргийг харьяаллын дагуу Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлжээ.
Иймд иргэд та бүхэн автомашинаа камертай зогсоолд байрлуулах, дохиоллын систем суурилуулах зэргээр өөрийн өмч хөрөнгөдөө тавих хараа хяналтаа сайжруулж хулгайн гэмт хэргээс сэрэмжилнэ үү.

Өнөөдрийн сэрэмжлүүлэг: ТАНЫ ХҮҮХЭД ЯМАР ҮНЭТЭЙ УТАС БАРЬДАГ ВЭ?

Таны хүүхэд ямар үнэтэй утас барьдаг вэ. Үнэтэй, ухаалаг утас уу эсвэл аюулгүй байгаагаа аав, ээждээ илтгэх үүрэгтэй хямд үнэтэй, хэн нэгний анхаарлыг татаж, шуналыг соронздохооргүй энгийн товчлууртай утас хэрэглэдэг үү?

Өнгөрөгч бямба гарагт Чингэлтэй дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт 11 настай, Т гэгч хүүгийн гар утсыг үл таних залуу “утсаар чинь яриад өгье” гэж залилан авч явсан хэргийг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Хүү багагүй үнэтэй гар утас хэрэглэдэг байжээ.

Хүүхдэд үнэтэй ухаалаг гар утас хэрэглүүлэх нь түүний сурч боловсрох цаг хугацаанаас хумслаад зогсохгүй, түүнийг аливаа таагүй нөхцөл байдал, гэмт хэрэг, зөрчлийн хохирогч болгох эрсдэлтэй. Эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ гар утасны хэрэглээг зохих түвшинд хянаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.  

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55573
0 эможи
keyboard_arrow_up