Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 19, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Н.Нямхорлоо: Бөхийн өргөөнд концерт, үзвэр үйлчилгээний үйл ажиллагаа явуулахыг хориглосон

2018 оны 4 сарын 04

Arslan.mn

Нийслэлийн Онцгой Байдлын Газраас соёл урлаг, үзвэр үйлчилгээ, зах, худалдааны төвүүдэд хяналт шалгалт хийж эхэлсэн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Arslan.mn

Нийслэлийн Онцгой Байдлын Газрын дэд дарга Н.Нямхорлоо "Нийслэлийн Засаг даргын 2018 оны 78 дугаар захирамжийг үндэслэн НОБГ, Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар, Нийслэлийн Цагдаагийн Газрын хамтарсан ажлын хэсэг нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа үзвэр үйлчилгээний байгууллага, худалдааны үйлчилгээний төвүүд, төвлөрсөн захууд, хүн ам олноороо төлвөрдөг аж ахуйн нэгж байгууллагууд дээр дөрөвдүгээр сарын 04-нөөс дөрөвдүгээр сарын 23-ныг  хүртэл үзлэг шалгалтыг хийхээр ажиллаж байна. 

 Тус хяналтад нийт 50 аж ахуйн нэгж хамрагдана. Үзлэгийн зорилго нь хүн ам олноор төвлөрдөг аж ахуйн нэгж байгууллагуудын аюулгүй байдал, гамшгаас хамгаалах, галын аюулгүй байдал, барилгын тухай, төрийн хяналт шалгалтын тухай зэрэг хууль, норм стандартын хэрэгжилтийг хангахад чиглэж байна.

Онцгой байдлын байгууллагын зүгээс аж ахуйн нэгжүүдэд галын аюулгүй байдал хэрхэн хангагдсан, анхан шатны багаж тусламжийн бэлэн байдал, аюулгүй гарц тэмдэг тэмдэглэгээ ямар байдалтай байгаа зэргийг шалгана. 

Шалгалтын хугацаанд илэрсэн зөрчил дутагдлыг газар дээр нь арилгуулах, шаардлагатай нөхцөлд зөрчилд дутагдалд хуулийн дагуу хариуцлага тооцно. Ажлын хэсгээс тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг норм стандарт, хууль дүрмийн хэмжээнд томоохон зөрчил гарсан үед хэсэгчлэн буюу түр хугацаагаар зогсооно.

Барилга байгууламжийн 70 орчим төрлийн стандарт байдаг. Үзвэр үйлчилгээний байгууллагууд хүний тооноос хамаараад орц гарцтай байх ёстой. Байгууллагуудад зайлшгүй нөөц орц гарц, авралтын хаалгууд байх хэрэгтэй. 

Саяхан Бөхийн өргөөнд концерт, үзвэр үйлчилгээний үйл ажиллагаа явуулахыг хориглосон. Бөхийн өргөө концерт, олон нийтийн үйлчилгээ явуулах зориулалтгүй. Бөх барилдах үйл ажиллагаа явуулах, түүндээ таарсан стандартаар баригдсан барилга. Тэгэхээр зориулалтын бус газар бол үйл ажиллагаа явуулахыг хориглоно

Томоохон худалдааны төвүүдийн 60 орчим хувь нь зориулалтын байранд үйл ажиллагаа явуулдаг" гэлээ. 

Arslan.mn

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч У.Ёндон "Мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс тухайн шалгалтад хамрагдах объектуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, инженерийн шугам сүлжээний ашиглалтын байдалд хяналт шалгалт хийнэ.

Хяналт шалгалтад хамрагдаж байсан байгууллагууд барилга байгууламжийг улсын комиссын шийдвэргүйгээр ашигласан, шаардлагыг зөрчиж, зориулалтыг өөрчилсөн, газар хөдлөлтөд тэсвэргүй барилгыг сэргээн засварлаж ашиглаж байгаа зэрэг зөрчил дутагдал илэрдэг.

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газраас удирдамж гаргаад Хүчит шонхор зах, Мишээл экспо худалдааны төв, Бөхийн өргөөн дээр хяналт шалгалт хийж байгаа. Бөхийн өргөө бол зөвхөн Монгол бөхийн ордон. Мишээл экспо төв бол худалдааны танхимаар ашиглагдаж байгаа зориулалтын бус байр. 

Худалдааны танхимаар ашиглах шаардлагыг хангасан байх ёстой. Дотор нь хийсэн нэмэлт засал тохижилтоос шалтгаалаад Хурд хамтлагийн тоглолтын үеэр Мишээл экспо төвийн таазны хавтан унасан тохиолдол гарсан. Энэ тал дээр хяналт шалгалт явагдаж байгаа" гэв.  

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55656
0 эможи
keyboard_arrow_up