Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 19, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

“Утсаар чинь ярьчхаад өгье” гэж хэлээд зугтсан хоёр тохиолдол гарчээ

2018 оны 4 сарын 04

“Ахын дүү, утсаар чинь ярьчхаад өгье” гэдэг үгэнд хууртан утсаа залилуулсан хоёр тохиолдол өнгөрөгч хоногт цагдаагийн байгууллагад бүртгэгдсэнийг харьяалах хэлтсүүдэд шалгаж байна.

Өнгөрөгч амралтын өдөр гарсан яг ийм хэргийг цагдаагийн алба хаагчид илрүүлсэн. Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрлах байрны лифтэнд дээрх үгийг хэлээд 8 настай охины гар утсыг залилсан, мөн дүүргийн дөрөвдүгээр хороонд сургуулийн гадаа 10 настай хүүгийн гар утсыг нөгөө л аргаар залилан авч явсан хэрэг гарчээ.

Залилах гэмт хэргийн хохирогч болсон хоёр хүүхэд зэх зээлийн үнээр тооцоход үнэтэй гар утаснууд барьж явжээ. Хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд эцэг, эх, асран хамгаалагчийн анхаарал, халамж хийгээд үр хүүхдэдээ ямар үнэтэй эд зүйл хэрэглүүлэх, тэднийг хамгаалахын тулд хэрхэн юу гэж хэлж, захих нь хүртэл чухал юм.

Тиймээс эцэг, эхчүүд та хүүхдэдээ “Миний хүү, охин үл таних хүнд гар утсаа бүү өгөөрэй, чамд аюултай” гэдгийг ойлгуулж, өндөр үнэтэй утас хэрэглүүлэхээс татгалзаарай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55660
0 эможи
keyboard_arrow_up