Айлчлалтай холбоотой замын хөдөлгөөний мэдээллийг “Авто радио-96.3”-аас сонсоорой
2018 оны 4 сарын 06
Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырым 2018 оны дөрөвдүгээр сарын 6-8-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.
Энэ үеэр Замын цагдаагийн албанаас хөдөлгөөн зохион байгуулалт хийж, зарим зам гудамж, талбайд хэсэгчилсэн байдлаар богино хугацаанд хамгаалалт хийх тул эрхэм жолооч, иргэд та бүхнийг хуулийн дагуу үүргээ гүйцэтгэж буй цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлж, замын хөдөлгөөн зохицуулагч алба хаагчийн дохио зааварт хүндэтгэлтэй хандаж соёлтой зорчихыг уриалж байна.
Мөн жолооч та бүхэн “Авто радио-96,3” ФМ дээр сувгаа тааруулан замын хөдөлгөөн зохицуулалтын талаарх мэдээллийг тогтмол аваарай.
Эх сурвалж: ЗЦА
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
55747
0 эможи