Шөнийн тарифын хөнгөлөлтөөр 563 мянган айлд 9 тэрбум төгрөгийн хөнгөлөлт олгожээ
2018 оны 4 сарын 07
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлсэн шөнийн тарифын хөнгөлөлтөд давхардсан тоогоор 563830 айл өрх 107.7 сая кВ.т цахилгааны 9.39 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг эдэлсэн гэж Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас мэдээллээ.
Хөнгөлөлт энэ оны дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилсэн бөгөөд нэгдүгээр сард хамгийн их буюу 2.14 тэрбумын хөнгөлөлт олгосон байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
55788
1 эможи