Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 19, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

АНУ-ын H-2 хөтөлбөрийн талаар заавал мэдэх найман зүйл

2018 оны 4 сарын 09

америк зурган илэрцүүд

АНУ-д түр хугацаагаар хөдөлмөр эрхлэх H-2A, H-2В гэсэн хөдөлмөрийн визний зөвшөөрлийг Монгол Улс аваад 2 сар болж байгаа билээ. H-2А нь хөдөө аж ахуйн чиглэл, H-2В нь хөдөө аж ахуйн бус чиглэл юм. 

"Дөрөвдүгээр сарын 1-нээс H-2 визийг мэдүүлэх эрх нээгдсэн.  өнөөдрийн байдлаар тусгай эрх авсан, Америкийн ажил олгогчидтой гэрээ байгуулсан компани байхгүй. Иргэд албан ёсны эрх олгосон байгууллагуудад хандах хэрэгтэйг зөвлөж байна" ГХЯ-ны консулын газрын захирал Я.Ариунболд хэлж байсан.

АНУ-ын “Эйч-2” (H-2) хөтөлбөрийн талаар мэдвэл зохих мэдээллийг хүргэж байна.

1. АНУ-ын “Эйч-2” (H-2) хөтөлбөр гэж юу вэ?

Энэ хөтөлбөр нь АНУ-д гадаадын ажиллах хүчин богино хугацаагаар оруулж ирэх зохицуулалт бүхий дотоодын ажил олгогчийн санаачилгаар хэрэгждэг хөтөлбөр юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд хөдөө аж ахуйн салбарын буюу “Эйч-2Эй” (H-2A), бусад салбарын буюу ”Эйч-2Би (H-2B) гэсэн визийн ангиллаар гадаадаас ажиллах хүч богино хугацаагаар, улирлын чанартай ажил эрхлүүлэхээр оруулж ирдэг. Ажил олгогчийн санаачилгаар хэрэгждэг тул гадаадаас оруулах ажиллах хүчний тоо, аль улсаас авах болон тэдгээрийн замын зардал, эрүүл мэндийн даатгал, орон байрны хангамж зэргийг ажил олгогч нь өөрөө хариуцан хэрэгжүүлдэг.

2. АНУ-ын Засгийн газрын зүгээс хэрхэн оролцдог вэ?

Гадаадаас ажиллах хүч оруулах ажлыг хариуцан гүйцэтгэдэг, хяналт тавьдаг байгууллага нь АНУ-ын Хөдөлмөрийн яам юм. Хөдөлмөрийн яам нь АНУ-ын ажил олгогчид гадаадаас ажиллах хүч оруулах зөвшөөрөл буюу labor certificate олгодог. Улмаар гадаадаас авах ажиллах хүчний тоо, ажил олгогч компаниудын мэдээлэл, гадаадаас ажиллах хүч авахад зуучлагч компаниудын мэдээлэл зэргийг нээлттэй мэдээлдэг (дээрх мэдээллийг Хөдөлмөрийн яамны цахим хуудаснаас авах боломжтой).

Дотоодын аюулгүй байдлын яамны Иргэншил, цагаачлалын алба (USCIS)- наас “Эйч-2“ (H-2) ангиллын визээр иргэд нь ажиллах эрхтэй гадаадын орнуудын жагсаалт”-ыг жил бүр шинэчлэн баталдаг. Энэ жагсаалтад тухайн улс улиран багтах нь тухайн орноос жил бүр АНУ-д ирж буй богино хугацааны хөдөлмөр эрхлэхээр ирсэн ажилчдын ажлын байрыг цаашид үргэлжлүүлэн хадгалах, хөдөлмөрийн гэрээг сунгах үндсэн нөхцөл болдог. Түүнчлэн АНУ-ын Иргэншил, цагаачлалын алба (USCIS) нь гадаадын ажилчдад виз олгох эсэх талаар урьдчилан зөвшөөрөл (petition) олгодог.

3. АНУ-д ажиллах гадаадын ажиллах хүч авах үйл явц ямар үе шаттай хэрэгждэг вэ? 

  • Ажил олгогч нь гадаадаас ажиллах хүч авах зөвшөөрлийг АНУ-ын Хөдөлмөрийн яамнаас авна. 
  • Зөвшөөрлийн дагуу Дотоодын аюулгүй байдлын яамны Иргэншил, цагаачлалын алба (USCIS)-наас баталсан жагсаалтад багтсан орнуудаас ажил хүч авах санал буюу job offer өгнө. Ажил олгогч өөрөө ажилчнаа сонгосон тохиолдолд тухайн ажилчинтай, харин зуучлагч компаниудаар дамжуулан ажилчдыг авах бол гэрээ байгуулах замаар хэрэгжүүлнэ.   
  • “Эйч-2Эй” эсвэл “Эйч-2Би” ангиллын визээр ажилчид авах хүсэлтээ Дотоодын аюулгүй байдлын яамны Иргэншил, цагаачлалын албанд гаргана. Ажил олгогчийн хүсэлтийг Дотоодын аюулгүй байдлын яамны Иргэншил, цагаачлалын алба дэмжсэний дараа тухайн улсад суугаа АНУ-ын ЭСЯ-нд мэдэгдэж, ажилчид тухайн ЭСЯ-нд “Эйч-2Эй” эсвэл “Эйч-2Би” ангиллын виз мэдүүлэх эрх нь нээгдэнэ. http://www.ustraveldocs.com/mn_mn/mn-niv-typework.asp 
  • Тухайн улсад суугаа АНУ-ын ЭСЯ виза олгосон тохиолдолд ажилчид АНУ-д ирэх эрхтэй болох бгөөд Дотоодын аюулгүй байдлын яамны Гааль, хил хамгаалах албаны ажилтан АНУ-д байх хугацааг тогтоож, хилээр нэвтрүүлнэ.

 
4. “Эйч-2” хөтөлбөртэй холбоотой бусад мэдээлэл

2018 оны “Эйч-2“ (H-2) ангиллын визээр иргэд нь ажиллах эрхтэй гадаадын орнуудын жагсаалт”-д Монгол Улс багтсан бөгөөд “Эйч-2Эй” (Н-2А) хөтөлбөрт 83, харин “Эйч-2Би” (Н-2В) хөтөлбөрт 82 орон тус тус хамрагдсан байдаг.  Жагсаалтад багтсан орнуудын жагсаалтыг Дотоодын аюулгүй байдлын яамны Иргэншил, цагаачлалын алба (USCIS)-ны цахим хуудсаас үзэж болно. https://www.uscis.gov/news/alerts/uscis-announces-countries-eligible-h-2a-and-h-2b-visa-programs

Тус жагсаалт нь 2018 оны 1 дүгээр сарын 18-наас 2019 оны 1 дгээр сарын 18 хүртэл нэг жилийн хугацаанд хүчин төгөлдөр үйлчилнэ.
https://www.uscis.gov/working-united-states/temporary-workers/h-2a-temporary-agricultural-workers
https://www.uscis.gov/working-united-states/temporary-workers/h-2b-temporary-non-agricultural-workers
 
АНУ-ын Иргэншил, цагаачлалын алба (USCIS)-наас Н-2В ангиллын визээр авах ажилчдын тоог тогтоодог. Тухайлбал, 2018 онд Н-2В ангиллын хөдөө аж ахуйн бус салбарт  түр ажилчид  авах тоон хязгаарыг 66 мянга гэж тогтоосон. 

“Эйч-2” (H-2) визээр АНУ-д ажиллахаар ирж буй гадаадын иргэн нь гэр бүлийн гишүүдээ хамт авч явах боломжтой. Гэр бүлийн гишүүдэд нь “Эйч-4” (Н-4 ангиллын виз олгодог. 
https://www.uscis.gov/working-united-states/temporary-nonimmigrant-workers 
http://www.ustraveldocs.com/mn_mn/mn-niv-typework.asp

5. Гадаадаас ажиллах хүч авах зөвшөөрөлтэй АНУ-ын  ажил олгогчийн жагсаалтыг хаанаас авах вэ?

Энэ жагсаалтыг АНУ-ын Хөдөлмөрийн яамны Гадаадаас ажиллах хүч авах зөвшөөрөл хариуцсан газар (OFLC)-ын цахим хуудсаас  үзэх боломжтой.  Тус газраас 2018 онд “Эйч-2Эй” зөвшөөрлийг 1787, “Эйч-2Би” зөвшөөрлийг 1124 ажил олгогчид  олгосон байна. 
https://www.foreignlaborcert.doleta.gov/performancedata.cfm#dis

6. Гадаадаас ажиллах хүч авах зөвшөөрөлтэй АНУ-ын ажил олгогч өөрөө эсхүл зуучлагчаар дамжуулан ажилчид авч байгаа эсэхийг яаж мэдэх вэ?

АНУ-ын ажил олгогч нь гадаадаас ажиллах хүч авахдаа зуучлагчаар дамжуулах тохиолдолд тухайн ажил олгогч нь өөрийн сонгосон зуучлагчийн мэдээллийг АНУ-ын Хөдөлмөрийн яамны Гадаадаас ажиллах хүч авах зөвшөөрөл хариуцсан газар (OFLC)-т мэдэгдэх үүрэг хүлээдэг. Тус газар нь зуучлагч байгууллагын талаарх мэдээллийг цахим хуудсаараа дамжуулан ил тод мэдээлдэг. Үүнд:

Ажил олгогчийн ажлын байрны саналтай холбоотой мэдээллийг олон нийтэд нээлттэй түгээдэг.
https://www.foreignlaborcert.doleta.gov/performancedata.cfm#dis

Гадаадаас ажиллах хүч нийлүүлдэг зуучлагч компаниудын  жагсаалт (Foreign labor Recruiter list)-ыг мөн олон нийтэд зориулан өөрийн цахим хуудаснаа нийтэлдэг.
https://www.foreignlaborcert.doleta.gov/Foreign_Labor_Recruiter_List.cfm

АНУ-ын ажил олгогч нь өөрөө ажилчнаа сонгон шалгаруулах боломжтой бөгөөд энэ тохиолдолд дээр дурдсан үе шатны дагуу тухайн ажилчны өмнөөс холбогдох зөвшөөрөл, визийн асуудлын эрх бүхий байгууллагад хандаж, үүнтэй холбоотой бүхий л хариуцлагыг хүлээнэ. 

7. Ажиллахыг хүссэн иргэн ажиллах зөвшөөрлөө онлайн шалгах боломжтой юу?

Ажиллахыг хүссэн иргэн АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны Иргэншил, цагаачлалын алба (USCIS)-наас тус улсад ажиллахыг зөвшөөрсөн I-7970 баримт (receipt)-ыг ажил олгогчоос заавал авсан байх ёстой бөгөөд үүний дараа онлайн орж шалгах боломжтой.

https://egov.uscis.gov/casestatus/landing.do цахим хуудсаар орж, I-797 баримтын дугаараар  нэвтэрч, мэдээллээ шалгах боломжтой.

8. Дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой холбоосууд:

АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны Иргэншил, цагаачлалын алба (USCIS)-ны 
https://www.uscis.gov/working-united-states/temporary-workers/h-2a-temporary-agricultural-workers /Н-2А хөдөө аж ахуйн салбарын ажилчид/ 
АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны Иргэншил, цагаачлалын алба (USCIS)-ны 
https://www.uscis.gov/working-united-states/temporary-workers/h-2b-temporary-non-agricultural-workers /Н-2В хөдөө аж ахуйн бус салбарын ажилчид/ 
АНУ-ын Хөдөлмөрийн яамны Гадаадаас ажиллах хүч авах зөвшөөрөл хариуцсан газар (OFLC) 
https://www.foreignlaborcert.doleta.gov
АНУ-ын Төрийн департаментын: 
http://www.ustraveldocs.com/mn_mn/mn-niv-typework.asp 
http://www.ustraveldocs.com/mn_mn/mn-niv-typework.asp 
http://www.ustraveldocs.com/mn_mn/mn-niv-typework.asp#rights 
https://mn.usembassy.gov/mn/visas-mn/nonimmigrant-visas-mn/

 

Эх сурвалж: ГХЯ-ны Консулын газар

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55815
0 эможи
keyboard_arrow_up