Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 19, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Орон нутагт улсын бүртгэлд ороогүй мотоцикльд улсын дугаар олгох ажил хийгдэж байна

2018 оны 4 сарын 11

Arslan.mn

Манай улсад жил ирэх бүр мотоциклийн хөдөлгөөн нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор мотоциклтой холбоотой зам тээврийн осол ч нэмэгдэх хандлагатай байна. Сүүлийн 2 жилийн хугацаанд л гэхэд мотоциклтой холбоотой зам тээврийн ослын улмаас 112 эрдэнэт хүний амь нас хохирсон байна.

2017 оны байдлаар Монгол улсын хэмжээнд 48,0 мянга гаруй мотоцикль бүртгэлтэй байгаагийн 85 хувь нь зөвхөн хөдөө орон нутагт байгаа бөгөөд иргэд мотоциклийг ахуй амьдралдаа тэр ч бүү хэл малын бэлчээртэй хүртэл унаж хэрэглэж байгаа нь энэ төрлийн осол, хэрэг нэмэгдэх нэг шалтгаан болж байна.

Мөн импортоор орж ирж байгаа мотоциклийн 20 хүрэхгүй хувь нь улсын бүртгэлд бүртгэгдэж үлдсэн 80 гаруй хувь нь өнөөдрийн байдлаар худалдан борлуулдаг цэгүүд дээр байдгаас гадна улсын бүртгэлд бүртгэлгүй замын хөдөлгөөнд оролцож байна.

Тус албанаас орон нутгийн автозамд мотоциклийн хөдөлгөөнтэй холбоотой үйлдэгддэг зам тээврийн гэмт хэрэг, ослыг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх, улсын бүртгэлд ороогүй мотоциклийг техникийн үзлэг, оношлогоонд хамруулан бүртгэлжүүлж, ЗХАБТХ, Замын хөдөлгөөний дүрэм, Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам, стандартын хэрэгжилтийг хангуулах зорилгоор 2 сарын хугацаанд /2018.04.01-2018.06.01/ “Мотоциълийн бүртгэл” нэгдсэн арга хэмжээг Автотээврийн Үндэсний төвтэй хамтран зохион байгуулж эхэллээ.

Энэхүү арга хэмжээний хүрээнд аймаг, нийслэлийн алслагдсан 3 дүүрэгт АТҮТ-ийн болон аймаг, сум, дүүргийн ЗДТГ-ын ажилтан, албан хаагч, багийн Засаг дарга, замын цагдаа, хэсгийн төлөөлөгч, хэв журмын цагдаа, хэсгийн төлөөлөгч нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гаргаж, хөдөө орон нутагт байгаа улсын бүртгэлд ороогүй мотоциклд улсын дугаар олгох, иргэдийн “А” ангиллын тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтад хамруулах, эрхийн үнэмлэхгүй мотоцикль жолоодох зөрчлийг таслан зогсоох түүнчлэн “Хамгаалалтын малгай”-н ач холбогдлыг сурталчлан таниулах зэрэг үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55963
0 эможи
keyboard_arrow_up