Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 19, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Нөөцийн махыг 4400-5500 төгрөгөөр борлуулж байна

2018 оны 4 сарын 11

Засгийн газраас “Мах, сүүний анхдугаар аян”-ыг улсын хэмжээнд зарлан хэрэгжүүлж байна.

Аяны хүрээнд хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, стратегийн хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийн улирлын хамаарлыг бууруулах, хаврын улиралд хүн амыг мах, сүүн бүтээгдэхүүнээр жигд, хүртээмжтэй хангахыг зорьсон.

Энэ дагуу мал, мах бэлтгэлийг эрчимжүүлэх, малчдын орлогыг нэмэгдүүлэх, хаврын улиралд хот, суурин газрын хүн амын хэрэгцээнд тогтвортой үнээр мах нийлүүлж байна.

 “Баатрууд тэнгэр”, “Дархан мийт фүүдс”, “Хөвсгөл мах маркет”, “Мах маркет”, “Мах импэкс”, “ХКҮ”, “Эй Эн Ди Эм”, “Сүхбаатар мах маркет”, “Хүнс комплекс”, “Сайнза интернэшнл”, “Боса” компаниуд малчдаас мал, мах худалдан авч, 12,8 мянган тн махны нөөц бүрдүүлжээ.

Энэ нийслэлийн хүн амын хаврын хэрэгцээнд борлуулж эхэллээ.

  • Нэг килограмм үхрийн ястай махыг 5500,
  • Нэг килограмм хонины ястай махыг 5300,
  • Нэг килограмм ямааны ястай махыг 4400 төгрөгөөр тус тус худалдан борлуулж байна.

Харин нийслэлийн хүнсний захууд, зарим дэлгүүрийн махны үнийг танилцуулбал:

1 | 6 фото

  

Шинэ он гарснаас хойш махны жижиглэнгийн үнэ тогтмол өссөнийг дараах графикаас харж болно. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55964
0 эможи
keyboard_arrow_up