2018 оны эхний улиралд автомашины импорт 5 дахин өсжээ
2018 оны 4 сарын 13
2018 оны эхний улиралд импортолсон бараа, бүтээгдэхүүний мөнгөн дүн өмнөх оноос 40 хувиар өсөж, 1.1 тэрбум ам.долларт хүрсэн гэж Гаалийн ерөнхий газар мэдээллээ.
Ялангуяа автомашины импорт өмнөх оны мөн үеэс тав дахин өссөн болохыг онцолж байна. Тухайлбал, хос тэжээлтэй автомашины импорт 6300-д хүрсэн бол бусад автомашины импорт 5000 гаруй хийгдэж, оны эхний улиралд нийт 11 мянга 400 орчим автомашин импортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 9500 орчим автомашинаар илүү буюу тав дахин ихэссэн дүн болж байна. Үүнд уул уурхайн салбар дахин хөрөнгө оруулалт болон эдийн засгийн нөхцөл байдал сэргэж, иргэдийн хэрэглээ нэмэгдэх болсон нь нөлөөлж байна гэж Гаалийн ерөнхий газар мэдээлж байна.
Эх сурвалж: bloombergtv.mn
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
56027
0 эможи