ФОТО: Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Ж.Мөнхбатыг эцсийн замд нь үдлээ
Төв аймгийн Эрдэнэсант сумын харъяат Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Үндэсний бөхийн дархан аварга, Олимпийн мөнгөн медальт Жигжидийн Мөнхбатыг өнөөдөр Алтан-Өлгийд нутаглууллаа.
Өнөөдөр өглөө Спортын төв ордонд түүнтэй салах ёс гүйцэтгэжээ. Сүмогийн Их аварга Мөнхбатын Даваажаргал салах ёс гүйцэтгэх үеэр:
"Аавтай минь салах ёс хийхээр “Хоёр Мөнх”-ийн нэг Их аварга Х.Баянмөнх хүрэлцэн ирсэнд сэтгэл маш их хөдөлж байна.
“Хоёр Мөнх” 20 дугаар зууны Монголын үндэсний бөхөд шинэ уур амьсгал оруулж, их спортод ч хамтдаа амжилт үзүүлж эх орон ард түмнээ баясган цэнгүүлсэн билээ.
Төрийн наадамдаа бие биенээ давж ялахын төлөө үнэн шударгаар барилдаж, дэлхийн дэвжээнд дэлхийн суутнуудыг хэрхэн ялах ухааныг хамтдаа сийлсэн хоёр мөнхийн маань үе ийнхүү түүх болон үлдэж байна" гэжээ.