Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 19, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Он гарсаар 1 дүгээр улирлын байдлаар зам тээврийн осол, хэргийн тоон үзүүлэлтүүд буурсан дүнтэй байна

2018 оны 4 сарын 13

Монгол улсын хэмжээнд 2018 оны 1 дүгээр улирлын байдлаар зам тээврийн осол 7568бүртгэгдэж өмнөх оноос 30,5 хувиар буурсан бөгөөд нийт ослын 6875 буюу 90,8 хувь нь зөвхөн Улаанбаатар хотод бүртгэгджээ. 

Нийт бүртгэгдэж буй нийт зам тээврийн ослын 98.5 хувь нь жолоочийн буруугаас, 1.3 хувь нь явган зорчигчийн буруутай үйлдлээс, замын нөхцөл байдлаас 0.2 хувь нь гарч байгаа бөгөөд жолооч нар хажуу хоорондын зай тохируулаагүй, уулзвар гарц нэвтрэх журам зөрчсөн, эгнээ байр буруу эзэлсэнээс шалтгааалсан осол дийлэнх хувийг эзэлж байна. 
Түүнчлэн Зам тээврийн осол гарсан шалтгааныг өнгөрсөн оны үзүүлэлттэй харьцуулахад: Гүйцэж түрүүлэх үйлдэл буруу гүйцэтгэсэн 31.4 хувиар,Эсрэг урсгалд орсон 3.7 хувиар,Хурд хэтрүүлсэнээс гарсан осол 76.1  хувиар тус тус өссөн боловчУулзвар гарц нэвтрэх журам зөрчсөнөөс 4.4 хувиар, Анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцсон 77.7 хувиар, Гэрэл дохио зөрчсөний улмаас гарсан осол 20.0 хувиар, Хажуу хоорондын зай тохируулаагүйгээс гарсан осол 20.5 хувиар, Эгнээ байр буруу эзэлсэн 54.0 хувиар, Явган зорчигчийн буруутай үйлдлээс гарсан осол 58.3 хувиар гэх зэргээр тус тус буурсан эерэг үзүүлэллтэй байгаа нь Замын хөдөлгөөний дүрэм, Зөрчлийн тухай хууль болон ослын хор уршгийг таниулах, сурталчлах ажиллагаа сайжирсан, хөдөлгөөнд оролцогчдын сахилга хариуцлага нэмэгдсэн, цагдаагийн байгууллагаас гудамж замд хийж буй хяналт шалгалт үр дүнтэй явагдаж зөрчлийнилрүүлэлтөссөнтэйхолбоотойгоорүүнийгдагаадзам тээврийн осол, хэргийнтообуурсанбайна. 
Мөн Цагдаагийн байгууллагаасхөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, гарч болзошгүй зам тээврийн осол хэргээс эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах үндсэнчигүүргээхэрэгжүүлэхзорилгоорбусад төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, иргэдийн оролцоотойолонталтажил, аргахэмжээгавчхэрэгжүүлсэнээртухайлбал: нийслэлийн 6 дүүрэгтанх удаа “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа” зөвлөгөөн зохион байгуулж, дүүрэг бүрт “Дэд зөвлөл” байгуулан үйл ажиллагааг эрчимжүүлсэн, “Зам тээврийн осолгүй сургууль” төслийг хэрэгжүүлж нийслэлийн хэмжээнд эрсдэл бүхий байршилд байрладаг 16 сургуулийг “Сургуулийн бүс-Техникийн ерөнхий шаардлага” стандартын дагуу тохижуулсан, орон нутгийн замуудад байнгын хяналтын постын тоог нэмэгдүүлж байнгын хяналттай болгосон зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр 2018 оны 1 дүгээр улирлын байдлаар хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгэслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 28 хувиар, ослын улмаас амь нас нь хохирсон хүн 33.7 хувь, гэмт хэргийн улмаас гэмтсэн хүн 27.5 хувь, амь нас нь хохирсон хүүхдийн тоо 76,9 хувиар, гэмтсэн хүүхдийн тоо 32 хувиар тус тус буурчээ. 

Цаашид тус албанаас хүүхдийн аюулгүй байдлыг хангах тэр дундаа хүүхдийг зөв тээвэрлэх, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх мөн орон нутгийн замд гарч буй осол, хэргийг бууруулах чиглэлээр онцгой анхаарч олон талын арга хэмжээ, төслүүдийг төлөвлөн ажиллаж байна. 


Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56059
0 эможи
keyboard_arrow_up