Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 19, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

МҮБХ-ны Гүйцэтгэх захирлаар Улсын арслан Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

2018 оны 4 сарын 13

МҮБХ-ны тэргүүн Л.Чинбат анхныхаа тушаалыг гаргалаа. Тэрбээр тус холбооны гүйцэтгэх захирлаар Улсын арслан Д.Мөнх-Эрдэнийг томилсон байна. Одоогоор тус холбоо хоёр тэргүүн, хоёр тамгатай мэт харагдаж байгаа ч албан ёсны тэргүүн нь Л.Чинбат бөгөөд Л.Чинбатын хэрэглэж буй тамга тэмдэг хүчин төгөлдөр юм. Харин Р.Нямдоржийн хэрэглэж буй тамга тэмдэгийг шүүхээс хүчингүй болгож, Р.Нямдоржийг тус холбоог 16 жил хууль бусаар удирдсан хэмээн шүүхийн 6 удаагийн шийдвэр гарсан байдаг.

Тодруулбал, Монголын Үндэсний бөхийн холбоо 2002 оны арванхоёрдугаар сарын 19-23-ны өдрүүдэд болсон ИХ ЭЕ хурлаар Р.Нямдорж өөрийгөө тэргүүнээр сонгогдсон гэж үзэж шүүхэд хандсан байна. Гэвч 2003 онд анхан, давж заалдах, дээд шүүх шүүх хэрэгсэхгүй болгож дахин Их Эе хурлыг хуралдуулж тэргүүнээ сонгохыг Цэцдийн зөвлөлд даалгасан ч тус зөвлөлийг хуралдуулалгүй өөрийгөө хууль бус тэргүүнээр өргөмжлөн 2010 он хүртэл явжээ. 2010 онд дахин хууль бус хурал хийж өөрийгөө тэргүүнээр сонгосныг 2011 онд анхан, давж заалдах, дээд шүүх хүчингүй болгосон ч нийтдээ 7 удаа шүүхийн шийдвэрээс эсрэг зүйл хийж ирэв. Тиймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тамга тэмдэг, гэрчилгээг хүчингүй болгож, МҮБХ-той холбоотой холбоотой ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй байхыг сануулсан юм. Гэсэн хэдий ч тэрбээр хууль бус хурлыг өнгөрсөн гуравдугаар сар хуралдуулж, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг тэргүүнээр томилсон байдаг. 

Учир нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас огт хуралдахгүй, ямар нэгэн байдлаар ирц хүргэдэггүй цэцдийн зөвлөлийг хуралдуулж, 2014 оны зургадугаар сарын 24-ны өдөр Их Эеийг хуралдуулах комиссыг сонгосон байдаг. Уг комисс нь ээлжит бус Их эеийг 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулж бүх төлөөлөгчдийг байлцуулж байгаад МҮБХ-ны шинэ тэргүүнээ сонгож, Л.Чинбатыг шинэ ажилд нь томилжээ. 

Улмаар ОӨУБЕГ-аас 2018 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр нэмэлт өөрчлөлтөөр Л.Чинбатыг МҮБХ-ны тэргүүнээр албан ёсоор Л.Чинбатыг бүртгэж авсан байна. Ингэснээр хуулийн дагуу Л.Чинбат албан ёсоор бөхийн холбоог удирдаж, тамга тэмдэг ашиглах эрхтэй болж байгаа юм. 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56064
1 эможи
keyboard_arrow_up