Гадаадын картаар сэжигтэй гүйлгээ хийсэн бол Цагдаагийн газарт хандаарай
2018 оны 4 сарын 13
"ПОС" машинаар гадаадын картаар сэжигтэй гүйлгээ хийвэл Цагдаагийн байгууллагад хандахыг анхаарууллаа.
Тодруулбал, банкны бэлэн бус төлбөрийн хэрэгсэл болох "ПОС" машиныг гэрээний үүргийн дагуу ашиглан, гадаад улсын банкны аливаа төрлийн картаар сэжигтэй гүйлгээ хийсэн, хийхээр санал болгож байгаа тохиолдолд Цагдаагийн байгууллагад мэдэгдэж, залилах гэмт хэрэгийн хохирогч болохоос сэргийлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
56065
0 эможи