Улаанбаатар хотын орон сууцны үнэ 1.7 хувиар өсжээ
Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааны 2018 оны II сарын үр дүнг танилцууллаа.
Судалгаагаар хоёрдугаар сард орон сууцны үнийн ерөнхий индекс 1.017 болж суурь үе буюу 2013 оны нэгдүгээр сараас 1.7 хувиар өсчээ.
Энэ нь өмнөх сараас 0.21 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй буюу 2017 оны хоёрдугаар сарын үр дүнтэй харьцуулахад 0.88 хувиар өссөн байна. Үнийн индексийн үзүүлэлтийг шинэ орон сууц, хуучин орон сууцаар ангилж үзвэл:
Шинэ орон сууцны үнийн индекс 1,177 гарсан нь өмнөх сараас 1.09 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 2.93 хувиар өссөн байна.
Хуучин орон сууцны үнийн индекс 0,924. Суурь үеэс 7.59 хувийн бууралттай гарлаа. Харин өмнөх сараас 0.16 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 0.21 хувиар өссөн үзүүлэлт юм.
Орон сууцны үнийн индекс, 2018 оны 2-р сар
Үзүүлэлт |
Ерөнхий |
Шинэ о/с |
Хуучин о/с |
Индекс |
1,015 |
1,177 |
0,924 |
Индексийн өөрчлөлт /суурь үе-2013.01/ |
1.75% |
17.67% |
-7,59% |
Өмнөх сартай харьцуулахад |
0.21% |
1.09% |
0,16% |
Оны эхэнтэй харьцуулахад |
0.46% |
1.11% |
1.33% |
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад |
0.88% |
2.93% |
0.21% |
ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолсон бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлсэн шинэ, хуучин нийт 4718 орон сууцны мэдээллийг хамрууллаа гэж "Тэнхлэг Зууч" ХХК, Судалгааны албанаас мэдээлэв.