НӨАТ-ын сугалаанаас 41,176 иргэн 2.2 тэрбум төгрөг хожжээ
Иргэд НӨАТ суутган төлөгч ААН-ээс худалдан авсан бараа ажил үйлчилгээ бүрт төлсөн НӨАТ-ынхаа 20 хүртэлх хувийг буцаан авах, төлбөрийн баримтаа бүртгүүлэн сар бүр сугалаанд оролцдог.
"Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журам”-ын дагуу татвар төлөгч иргэнд 2017 оны албан татварын 20 хүртэлх хувийн буцаан олголтыг урамшуулал хэлбэрээр нийт 654,168 татвар төлөгч иргэнд 78.1 тэрбум төгрөгийг олгох байснаас 628,463 татвар төлөгч иргэний 77.5 тэрбум төгрөгийг олгоод байгаа аж.
НӨАТ-ын сугалааны тохирол 2018 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн байдлаар нийт дөрвөн удаа зохион байгуулагдаж 41,176 иргэнд 2.2 тэрбум төгрөгийн сугалааны урамшуулал олгосонгэж Гааль, татвар санхүүгийн мэдээллийн технологийн төв улсын үйлдвэрийн газраасмэдээллээ.
Мөн EBARIMT систем төлбөрийн баримтын задаргааг харуулдаг болжээ. Бүртгүүлсэн баримтынхаа "Дэлгэрэнгүй" гэсэн хэсэгт дарж та хэзээ ямар худалдан авалт хийснээ хянах юм байна. Одоогоор задаргааг гар утасны аппликейшнээс харах боломжгүй тул компьютероосоо үзэхийг зөвлөлөө.