Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 19, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Гаалийн шалгалтаар 3100 хуурамч доллар илрүүллээ

2018 оны 4 сарын 23

ТК342 дугаартай Станбул -Улаанбаатар чиглэлийн нислэгээр зорчиж ирсэн Монгол улсын иргэн Н-ийн гар цүнхнээс цаасанд боосон, 31 ш 100 –н дэвсгэртээр 3100 ам долларыг гаалийн байгууллагад мэдүүлээгүй авч явсныг илрүүлжээ.

Буянт-Ухаа дахь гаалийн газрын байцаагчид зориулалтын техник хэрэгслээр шалгахад хуурамч доллар байсан байна. Иймд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, харъяалалын дагуу хуулийн байгууллагад шилжүүллээ.

Зорчигч иргэд анхаарал болгоомжтой байж, хориглосон, хязгаарласан эд зүйл авч явахгүй байх, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж хэн нэгний гуйлт, ятгалгаар ачаа тээш, эд зүйлс авч явахгүй байхыг Гаалийн ерөнхий газраас онцгойлон анхаарууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56350
0 эможи

keyboard_arrow_up