Улаанбаатарт 20-22 хэм дулаан
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Бороо Орохгүй. Салхи Баруун Өмнөөс Секундэд 6-11 Метр. Шөнөдөө 2-4 Градус, Өдөртөө 20-22 градус дулаан Байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 0-5 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 6-11 градус, бусад нутгаар 0-5 градус, өдөртөө Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 21-26 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан,
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 1-6 градус хүйтэн, бусад нутгаар 1-6 градус, өдөртөө Орхон-Сэлэнгийн сав газраар 22-27 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан,
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 19-24 градус дулаан,
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 19-21 градус дулаан,
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 18-23 градус дулаан байна.